НМХГ: Хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалъя

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Хүйтний эрч суларч, урин дулаан цаг ирж буй энэ үед байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдэлээс хамгаалан, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг уриалж байна.

Үүнд:

  • Онцын шаардлагагүй бол хүүхдийг гэрээс гаргахгүй байх, гадуур гарахдаа заавал амны хаалт зүүлгэж хэвшүүлэх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гэр, гадаа, тоглоомын талбайд үлдээхгүй байх
  • Байгууллага, аж ахуй нэгж орчин тойрондоо үзлэг хийж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх
  • Хүүхдийг гол мөрний усанд ойр тоглуулахгүй байх, шар ус, үерийн аюулаас сэргийлэх
  • Хуурайшилтын үед галын аюулаас сэрэмжлэх
  • Ухсан нүх, шуудуу, траншэйг битүүлж таглах
  • Олон нийтийн газар, зам, талбайд нус цэр, шүлсээ хаяхгүй байх
  • Коронавирусийн тархалтын үед олон хүн цугласан газраас татгалзсанаар та өөрийгөө болон гэр бүлээ хамгаална

Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, болзошгүй эрсдэлээс хамтдаа сэргийлье.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615874
0 эможи
keyboard_arrow_up