НМХГ-аас 279 сүм, хийдэд хурал зохион байгуулахгүй байх тухай мэдэгдэл хүргүүлжээ

2020 оны 2 сарын 19

Arslan.mnCOVID 19 буюу коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд НМХГ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тоймлон хүргэе. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бэлэн байдлын үед ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүний хуваарь гаргаж, "ШУУРХАЙ ШТАБ" байгуулан ажиллаж байна.

  • МУ-ын Ерөнхийлөгчийн 10 дугаар зарилгын хүрээнд:

-Улаанбаатар хотын 9 дүүрэгт зохион байгуулсан Цагаан сарын 12 үзэсгэлэн худалдаа, сүлжээ дэлгүүр болон захуудын 102 объектод бараа бүтээгдэхүүний сурталчилсан үйл ажиллагааг зогсоолоо. Зам дагуу байршуулсан 102 сурталчилгааны самбарыг татан буулгалаа. Өгөөж чихэр боов ХХК, Стимо ХХК-иудын 57 түгээлтийн машин дээрх сурталчилгааг авахууллаа.

  • НЗД-ийн А/108 тоот захирамжийн хүрээнд:

-Захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 889 аж ахуйн нэгжийн баар, караокены үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Цаг хэтрүүлэн ажиллаж байсан ЧД-ийн Өгөөмөр эгшигт хайрхан ХХК-ийн Chiirs pub, СХД-ийн Их баян нуур ХХК-ийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авлаа. Баянзүрх дүүргийн Хээнций, Булган уул ган ХХК-иудын караоке, баар зэрэг 3 аж ахуй нэгж байгууллагын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүллээ.

-Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020.03.02-ны өдрийг хүртэлхи хугацаагаар түр зогсоох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж, 8 төрлийн мэдэгдлийг 1477 байгууллагат хүргүүлж, 358 байгууллагад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулж байсан 8 байгууллагын үйл ажиллагааг зогсоож, 2 байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн.

-Соёл, урлаг, үзвэр үйлчилгээний газрууд болон интернет, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг 2020.03.02-ны өдөр хүртэл түр зогсоох, зочид буудлуудын хурлын танхим, ёслолын танхимд олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах тухай 3 төрлийн 423 байгууллагад мэдэгдлийг хүргүүлсэн.

  • НЗД-ийн А/166 тоот захирамжийн хүрээнд:

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 54 улсын /ахлах/ байцаагч, эргүүл хяналтын албан хаагчидтай хамтран байнгын хяналт тавьж, зорчигч иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тарааж байна.

-Буянт-Ухаа, Замын-Үүд боомтод нэмэлтээр НМХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар томилогдон ажиллаж байна.

-Халдваргүйтгэл хийж байгаа ахуйн шавьж, мэрэгч устгал үйлчилгээ эрхлэгч 37 байгууллагад хяналт шалгалт хийж, халдваргүйтгэлийн бодисын ажлын уусмал, хуурай бодисоос 74 дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторит хүргүүлсэн. Шинжилгээний хариу гарсны дараа шалгалтын нэгдсэн дүнг танилцуулна.

-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 279 сүм, хийдийн удирдлагуудад аливаа хэлбэрээр олон нийтийг хамруулсан хурал, цуглаан зохион байгуулахгүй байх тухай мэдэгдлийг 208 газарт хүргүүлж сар шинийн өдрүүдэд хурал, цуглаан зохион байгуулахгүй байхыг мэдэгдсэн.

  • НЗД-ийн А/168 тоот захирамжийн хүрээнд:

-Хатуу болон шингэн хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, шингэн хаягдлаар нийтийн эзэмшлийн зам талбайг бохирдуулсан, орчны 50 м талбайг цэвэрлээгүй зөрчилд 5 аж ахуй нэгж байгууллага, 6 иргэнд 2100.0 торгуулийн шийдвэр ногдуулсан.

-Нийтийн тээврийн газруудад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг шалгахаар Тэнүүн огоо ХХК, ДЮЦ ХХК, Мяралзаа ХХК, Энсид ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл зэрэг компаниудын нийт 227 автобусыг шалгалаа. Тээвэрлэгч жолооч нарыг амны хаалт, гар халдваргүйжүүлэх уусмал зэргээр хангах ажлыг зохион байгууллаа. Эцсийн зогсоол дээр хог хаягдлыг суллан зайлуулах ажлуудыг хийж байна. Харин автобусны дотор талын гадаргуу, тухайлбал хана, тааз, цонх болон бариул, суудлын бүрээсийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй байсан тул хүн хүч дайчлан цэвэрлэгээг эрчимтэй, детальчилсан байдлаар сайтар хийсний дараа халдваргүйжүүлэх бодисыг тогтмол хэрэглэхийг үүрэг болголоо.

-Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх 10 төрлийн зөвлөмж боловсруулан олон нийтийн сүлжээ болон хэвлэмэл хэлбэрээр сурталчилж, Иргэд болон ААНБ-уудад зориулан 9000 ширхэг хэвлэмэл плакатыг тарааж байна.

-Маскны хэрэглээний хувьд хяналтын байгууллагаас тавих чиг үүрэг хууль болон бусад эрх зүйн актанд тусгаагүй байдаг боловч Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь ИРГЭН бүрийн журамт үүрэг мөн юм. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613911
0 эможи

Зочин
2020-02-19 15:59
ИРГЭН
2020-02-19 10:54
ЛАМ НАР ОРЛОГОО БОДООД ТӨРИЙН БӨӨРӨНХИЙ ШИЙДВЭРТ САЛААВЧ ӨГЧ БАЙГАА.АНХНААСАА БӨӨРӨНХИЙ ШИЙДВЭРЭЭР АРД ТҮМНИЙГ ЭРГҮҮТҮҮЛЖ ЦАГААН САРД БЭЛДҮҮЛЧИХЭЭД ОДОО ЮУ ХУЦААД БАЙНА АА.ГЭР БҮЛДЭЭ ХИЙЖ БОЛНО БОЛОХГҮЙ Ч ГЭХ ШИГ.ТӨРИЙН ШИЙДВЭР ТҮС ТАС БИШ БӨӨРӨНХИЙГӨӨС БОЛЖ ЦАГ ХУГАЦАА ИХ АЛДАЖ ТӨРИЙН НЭР ХҮНД УНАЖ БАЙНА. ЧАЦАГА ЦАРАЙЛСАН БӨӨРӨНХИЙ ДУРАКУУД ТӨРӨӨС ЗАЙЛЦГАА.ЧАДДАГ НЬ АЖЛАА ХИЙЖ ТӨР ШИГ ТӨРТӨЙ БОЛМООР БАЙНА.
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up