НИЙСЛЭЛ: Нийтийн тээврийн автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө

админ
2020 оны 2 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх  өнөөдөр нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх, өнгөрсөн хугацаанд хийгдсэн явцын шалгалтын талаар ажлын хэсгийнхэнтэй хуралдаж, үүрэг чиглэл өглөө.

Хуралдааны эхэнд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобуснуудад өдөрт хоёр удаа тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийх, автобусан дотор халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг өдөр бүр тогтмол хийж байна гэдгээ хэлэв.

Мөн автобуснуудад тогтмол явцын шалгалтуудыг хийж  байгаа бөгөөд шалгалтаар автобусны суудлын бүрээс бохир болж буй нийтлэг зөрчлүүд их гарч байна. Энэ тал дээр иргэд ч цэвэрхэн хэрэглэхгүй байгаа асуудал хөндөгдөж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу нийтийн тээврийн компаниуд  өдөр хоёр удаа цэвэрлэгээ хийж, суудлын бүрээсийг цэвэрхэн байлгах тал дээр анхааран ажиллаж  байна гэдгээ мөн онцлов.

Arslan.mn

Энэ үеэр  Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ " Нийслэлээс нийтийн тээврийн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Мөн вирусийн заавар, зөвлөмжийг байршуулсан байгаа. Өдөрт хоёр удаа ариутгалыг хийж ажиллаж байна. Харин энэ ажилд хариуцлагагүй хандаж байгаа автобусны компаниудад газар дээр нь асуудлыг шийдэж ажиллаж байна.  Учир нь  нийтийн тээврийн автобус бол хамгийн эрсдэлтэй авто тээврийн хэрэгсэлд ордог.  Өнөөдрийн байдлаар хөл хориог тодорхой хэмжээгээр хязгаарлаад байгаа боловч тав дахь өдрийн байдлаар 358000 мянган зорчигч давхардсан тоогоор зорчсон гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс нийтийн тээврийн  өдөр тутамдаа ариутгалыг сайн сахиж ажиллаж байна.

Өнөөдрийн ажлын хэсгийхэнтэй хуралдаанаар ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээ сулхан байгаа автобус компаниуд хариуцлага тооцох, ариутгал, цэвэрлэгээгээ сайн хийж байгаа компаниудын ажлыг илүү сайжруулах чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.

НМХГ, НОБГ, нийтийн тээврийн салбар 24 цагаар ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар болон зорчигчдод ариун цэвэр болон халдваргүйжүүлэлтийн талаар зөвлөмжийг газар дээр нь өгч ажиллаж байна.

Түүнчлэн иргэн бүр хувийн ариун цэврээ сайн сахин  гадуур маск зүүж явж, ЭМЯ болон бусад байгууллагаас өгч буй зөвлөмжийг сайн хэрэгжүүлэхийг хүсэж байна. " гэсэн юм.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613555
0 эможи

Зочин
2020-02-10 20:58
Б.Отгонсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up