ҮЙЛ ЯВДАЛ: “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

2019 оны 12 сарын 23

Arslan.mn

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Сувилагч, эх баригчийн жил-2020 онд хамтдаа” уулзалт болно. Утас: 88027947 86885060

10.00 цагт СТӨ-нд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2019 оны тайлангийн хурал болно.

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.00 цагт Сүхбаатарын талбайд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  зөвлөлөөс НЦУГ-т автомашин хүлээлгэн өгнө.

10.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Улаанбаатар смарт карт” компаниас "U-Money" картын үлдэгдэл буцаан олгох болон Посоор цэнэглэх үйлчилгээний талаар мэдээлнэ. Утас: 99693440

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төвд” ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Интерном” номын их дэлгүүрт “Орхигдсон ард түмэн” номын нээлт болно. Утас: 89118383

14.00 цагт “UBS” телевизийн байранд Монгол Улсын гавьяат жүжигчин, уран уншигч агсан Д.Жагдаг, СТА, нэвтрүүлэгч М.Энхтуяа нарын "Их найргийн хурим-2" уран уншлагын цомог, "Хөтлөх урлаг" номын нээлт болно.

14.00 цагт “ИБИС” зочид буудалд “Ухаалаг Эрчим хүчний жил”-ийн тайлангийн хурал, “WAMS” системийн нээлтийн ёслол болно.

15.00 цагт Монголын уран зургийн галерейд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611860
0 эможи

keyboard_arrow_up