СБД: Орон нутгийн төлөөллийн байгууллагуудтай туршлага солилцлоо

2019 оны 12 сарын 11

Arslan.mn

“Орон нутгийн төлөөллийн байгууллагын хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой чадавхижуулах нь” туршлага солилцох хэлэлцүүлэг өчигдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Тус хэлэлцүүлэгт Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Захиргааны шинэ саначлага ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа, Тогтвортой амжиргаа-3 төсөл аяналт шинжилгээ, үнэлгээний техникийн зөвлөх Т.Мөнхгэрэл болон бусад иргэд оролцсон юм. Төслийн зөвлөх Ч.Сосормаагийн "Төлөөллийн байгууллагын хяналтын чиг үүргийг иргэлийн оролцоотой чадавхижуулах тухай" үндсэн илтгэлээр хэлэлцүүлэг эхэлсэн юм. 

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат:

Arslan.mn

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн нэг чиг үүрэг хяналт тавих эрх байдаг.  Энэхүү чиглэлд иргэд амьд явах эрхтэй, сонгох, сонгогдох эрхтэйгээс гадна дүүргийнхээ төсөвт хяналт тавих эрхтэй. Нөгөө талаас үүрэгтэй гэдийг сайн ойлгох хэрэгтэй.  Манай Сүхбаатар дүүргийн хэмжээнд 3,6,14,16,18 дугаар хороонд иргэдийн хяналтыг бүлэг байгуулагдаад ажиллаж байгаа. Харин 2020 оноос бүх хороодод хяналтын бүлгийг байгуулахаар ажиллаж байна.

Захиргааны шинэ саначлага ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв:

Манай байгууллагын зүгээс 2008 оноос хойш “Иргэдийн хяналтын бүлэг” байгуулах төсөл хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд иргэдийг оролцоог төрийн төсвийн үйл ажиллагаанд оролцуулах, тэдний оролцоог хангах, орон нутгийн хөгжлийн санд хяналт тавих хяналтын бүлгүүдийг ажилуулсан.  Улмаар сүүлийн гурван жилийн хугацаанд НҮБ-аас зарласан төсөлд шалгаран, анхны төслөө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хэрэгжүүлсэн. Анх тус сумын иргэдийн хувьд бүлгийн талаар мэдээлэлгүй, аргачлалгүй байсан. Тиймээс манай байгууллагаас анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулж, төсөл маань амжилттай хэрэгжсэн.

Энэ төслөө нийслэлийн Сүхбаатар дүүргийн таван хороонд  хэрэгжүүлсэн. СБД-ийн ИТХ-ын дарга Э.Ганбат төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлэн дэмжиж ажиллаж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт иргэд хэрхэн хяналт тавих вэ гэдэг асуудлаар иргэдэд анхан шатны мэдлэг олгох сургалт явуулж, хяналтын бүлэг ажилуулж эхэлсэн. Үүний үндсэн дээр иргэдийн хяналтын бүлэг бий болсон.

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа:  

Arslan.mn

Манай суманд ИТХ-ын дэргэд 2017-2018 оны хугацаанд иргэдийн хяналтын хороо ажиллуулсан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хяналтын хорооны дор баг дээр салбар хороонууд ажиллуулж эхэлсэн.  Салбар хороог Иргэдийн нийтийн хурлын дарга нь нарийн бичгийн дарга, салбар хорооны даргаар найман багийн төлөөгч нар өөрсдөө даргаа хийж баг болж ажилласан. Үүний үр дүнд орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгө болон улсын төсвөөр хийгдэж байгаа ажлууд иргэдийн ая тухтай амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн. Төсөл хөтөлбөр эхлэхээс дуусах хүртэл хяналттай болж, нөгөө талаас иргэдийн оролцоо бүрэн бий болсон онцлогтой.

Дээрх ажлуудын үр дүнд иргэд хуралд идэвхтэй оролцдог болсон. Нэг хуралд гэхэд 100-аас дээш өрх оролцдог. Иргэд маань орон нутгийн хөгжлийн сангаас хийгдэх ажлуудаа эрэмблээд ороод ирдэг. Үүнд иргэдийн санал дэмжилгэтэйгээр ажлууд дор дор нь хийгдэж явна.

Хэлэлцүүлгийн үеэр 
  • Төлөөллийн байгууллагын хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой чадавхижуулах тухай
  • Иргэлийн төсвийн хяналтын эрхзүнй орчны өнөөгийн байдал ба цаашид боловсронгуй болгох асуудлууд 
  • Хорооны ИНХ-ын дэргэд иргэдийн хяналтын бүлэг байгуулсан арга, туршлага
  • Төсвийн хяналтын сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь зэрэг илтгэлүүд тавигдсан юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611474
0 эможи

С.Цэрэнпүрэв
2019-12-12 07:20
arslan.mn сайтын хамт олонд баярлалаа Сайан мэдээлэл байршуулсан байна
Зочин
2019-12-11 23:44
keyboard_arrow_up