Долоон нэр төрлийн хатаасан жимс, самрыг худалдаанаас татуулжээ

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах “Номин тав трейд” ХХК-ийн “Улсын их дэлгүүр” супермаркетад батлагдсан удирдамжийн хүрээнд улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Номин фүүдс” ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth” брэндийн 7 нэр төрлийн 100 гр, 125 гр, 200 гр-ын савлагаатай хатаасан жимс, самар нь хаяг, шошгын зөрчилтэй байх тул 154.0 кг, 650 ширхэг, 6.199.025 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэрүүнийг худалдаалах үйл ажиллагаанаас татан авалт хийлгэж, нэмэлт стикерийг наалган, зөрчлийг арилгуулж ажиллалаа. Илэрсэн зөрчилд нь чиглэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610788
0 эможи

Зочин
2019-11-22 03:54
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up