Н.Мөнхбат: “Олон улсын конвенц таныг хамгаалдаг шүү“ гэдгийг ойлгуулах нь энэ сургалтын гол зорилго

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой, Монгол улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагад элссэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцуудын талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт боллоо. Тус сургалтын хувьд хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ОУХБ-ын суурь конвенцуудын талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх зорилготой юм.

ХНХЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хийсэн тус сургалтанд Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, Мэргэжлийн боловсрол, сургалтын болон Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, Ажил олгогч эзэд, Үйлдвэрчний эвлэлийн холбооны 40 орчим төлөөлөл оролцсон юм. .

Сүхбаатар дүүргийн ХХҮХ-ийн Хөдөлмэр эрхлэлтийн албаны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн н.Мөнхбат: 

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн ХХҮХ тус сургалтанд оролцож байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенциудын талаарх аймаг орон нутгийн удирдлага болон нийгмийн түншлэгч талууд, ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн идэвхитэн сонгуультнуудын ойлголт, хандлагыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалт нь маш үр дүнтэй болж байна гэж харж байна. Сургалтан үеэр суурь найман конвенцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Конвенцын биелэлт хэр буй талаар мөн хэлэлцэж байна. Манай улс нэгэнт л олон улсын конвенцуудад нэгдсэн тул үүнийг сахин биелүүлэх үүрэгтэй. Манай Сүхбаатар дүүргийн ХХҮХ ч мөн дээрх конвенцид тусгасан зүйлсийг ажил хэрэг болгохыг зорьдог. Хамгийн гол үр дүн нь эдгээр конвенцуудын хэрэгжилт хэр байгааг дүгнэх, олон улсын конвенц таныг хамгаалдаг шүү гэдгийг ойлгуулахад энэ сургалтын  бас нэг гол зорилго  оршиж байна гэж харж байна. 

Сургалтаар дараах сэдвүүдийг онцолсон юм. Үүнд: 

Arslan.mn

  • Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын тухай товч танилцуулга, хөдөлмөрийн хэм хэмжээ, үйл ажиллагааны тухай үндсэн ойлголт
  • Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 87,  Зохион байгуулах, хамтын хэлэлцээр хийх эрхийн тухай 98 дугаар конвенцыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал
  • Ялгаварлах ( Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111, Тэгш цалин хөлс олгох тухай 100 дугаар конвенцыг хэрэгжүүлэхэд анхаарах
  • Албадан хөдөлмөрийн тухай  29, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал

Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцод нэгдэн орсон Ази тивийн анхны орнуудын нэг бөгөөд тус конвенцуудад нэгдэн орсноор эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөө хамтын хэлэлцээ хийх эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтыг арилгах, албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийг устгах үүргийг хүлээж, өөрийн орны хууль тогтоомжид конвенцуудын зүйл заалтуудыг тусган, мөрдөн ажиллаж байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610767
0 эможи

keyboard_arrow_up