ҮЙЛ ЯВДАЛ: “Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал” уулзалт болно

админ
2019 оны 11 сарын 21

Arslan.mn

09.00 цагт “Новотел” зочид буудалд ЭМЯ, ХӨСҮТ-өөс “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар хоорондын зөвлөгөөн зохион байгуулна.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ. Утас: 11-325044

11.00 цагт Хан-Уул дүүргийн XII хороонд БНХАУ-ын “Энтхайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр барьсан хүүхдийн эмнэлгийн нээлт болно. Нээлтийг сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа ЭМЯ-ны гаднаас 10.00 цагт хөдөлнө. Утас: 99179899

11.00 цагт ХААИС-д тус сургуулийн профессорын багуудын үйл ажиллагаа, шилдэг судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99287297

11.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Би нар” төслийн зургаан төрлийн дугуйланд эрсдэлт бүлгийн 2400 хүүхдийг хамруулах талаар мэдээлнэ. Утас: 88097606

12.00 цагт ХСҮТ-ийн гадна талбайд Монгол Улсад хавдрын тусламж үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх суурийг тавьсан гавъяат эмч, доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хөшөөнд нь цэцэг өргөнө. Утас: 99063902

14.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал 2019” зөвлөлдөх уулзалт болно.

16.00 цагт ГХЯ-ны Мутрын түшээ танхимд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Ц.Батбаярын “The Dynamic Decade: Mongolian Sovereignty And Foreign Policy Between East And West 1990-2000”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэвийн “Ойр Дайдын Оронтой Түншилсэн Түүхээс” номыг танилцуулах ёслол болно.

17.30 цагт НҮБ-ын байранд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт УИХ-ын гишүүн  М.Энхболдыг АТГ-т шалгуулах талаар Төв аймгийн залуучууд мэдээлнэ.

11.30 цагт “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ-аас өвөлжилт хүндэрч, малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлнэ.

12.00 цагт Иргэн С.Мишиг “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр мэдээлнэ.

12.30 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад хийсэн айлчлалынхаа талаар мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610756
0 эможи

keyboard_arrow_up