ТӨСВИЙН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙГООР ЧАДВАРЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2018 оны 6 сарын 22

     Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн ИТХ ба Захиргааны шинэ санаачилга ТББ-тай хамтран Нутгийн өөрөө удирдах байгууллагын төсвийн хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой чадваржуулах бичил төслийг хэрэгжүүлэхээр боллоо. 

      Энэхүү төсөл нь Монгол улсын Төсвийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн журам бусад хууль тогтоомжийн хүрээнд ОНХС-ийн үйл ажиллагааг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх явцад иргэдийн оролцоо, хяналтыг хангах зорилгоор 3 үе шаттай явагдах бөгөөд 

1-рт дүүргийн 5 хорооны ИНХ-ын дэргэд Иргэдийн хяналтын бүлэг байгуулах

2-рт цаашид үлдсэн 15 хороонд хэрэгжүүлэх

3-рт дүүргийн ИТХ-ын дэргэд Иргэдийн төсвийн хяналтын зөвлөл байгуулж ажиллах юм.

      Бичил төслийг хэрэгжүүлэх 5 хорооны багийн гишүүдийн хэлэлцүүлэг өнөөдөр болж ИТХ-ын дарга Э.Ганбат, дүүргийн 3, 6, 12, 14, 16 дугаар хорооны Иргэний танхимын зохион байгуулагчид, дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Захиргааны шинэ санаачилга ТББ-ын төлөөллүүд оролцлоо

 Э.Ганбат

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610309
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up