БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН ЖУННУ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

2018 оны 10 сарын 10

            Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Жунну дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Юү Янь Сүн тэргүүтэй албаны 19 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт айлчиллаа.

Жунну дүүргийн төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, ИТХ-ын тэргүүлэгч Р.Чогжмаа, Т.Мөнхбаяр, ИТХ-ын төлөөлөгч С.Очирбат, Р.Энх-Амгалан, Р.Оюун-Эрдэнэ, Ш.Батдорж, А.Ганхуяг, ИТХ-ын Ажлын албаны даргаД.Азжаргал болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзалт хийлээ.

            Дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат айлчлан ирсэн зочид төлөөлөгчдөд хандан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв, зүрхэн хэсэг болсон Сүхбаатар дүүрэгт минь их ажлын хажуугаар бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд хувиасаа болон дүүргийнхээ нийт төлөөлөгчид, удирдлагуудынхаа зүгээс талархаж, танай орны ард иргэд та бүхэнд эрүүл энх аз жаргал хүсч буйгаа илэрхийлсэн юм.

            Энэ үеэр ИТХ-ын дарга Э.Ганбат, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Азжаргал нар Жунну дүүргийн төлөөлөгчдөд дүүргийн ЗДТГ-ын байр дахь нэг цонхны үйлчилгээ болон бусад хэлтэс албадуудын үйл ажиллагааг танилцууллаа.

            Мөн зочид төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Сүхбаатар дүүргийн гэр хороолол дахь хороодоор болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол Улсын Их сургуулийн үйл ажиллагааг сонирхож танилцсан юм. 

 
 
2018-10-10 08:51
 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610302
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up