ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТЭЭ ТӨСЛИЙН БАГТ ТАНИЛЦУУЛЛАА

2018 оны 10 сарын 12

     БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа “Хот суурингийн хог хаягдлын менежментийн корпораци”-с зохион байгуулсан семинарт Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон нар оролцлоо. 

      Тус байгууллага нь “Ногоон цаг уурын сан”-гийн дэмжлэгтэйгээр байгаль орчинд ээлтэй байдлаар хогийн цэгээс ялгарах метан хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлдэг байна. 

      Энэхүү төслийг Монголд хэрэгжүүлэх гол зорилго нь Улаанбаатар хотын хог хаягдал, хүлэмжийн хийг багасгах, байгаль орчинд ээлтэй эрчим хүчийг хотхон байгуулахад ашиглах юм.

      Энэ удаагийн семинарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Т.Эдмон дүүрэгтээ хог хаягдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хог хаягдлын ухаалаг системийн талаар мэдээлэл хийсэн бол МУИС, ХШУИС-ийн багш, дэд профессор Д.Баясгалан “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж, туршилт”, “Монгол Энержи” клубын Л.Жамбаа “Эрчим хүчний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрхзүйн орчин, журам зохицуулалт, өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610301
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up