Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ гардууллаа

2019 оны 5 сарын 22

 Arslan.mn

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Голомт банканд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт өргөмжлөлийг гардуулан өглөө.

      Сүхбаатар дүүрэгт 8000 гаруй орчим аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сүхбаатар дүүрэг нь дангаараа нийслэлийн төсвийн 31 хувийг бүрдүүлдэг. 

      Дээрх байгууллагуудаас дэлхийн жишиг Монголын банк болохоор зорьж буй Голомт банк нь улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй бөгөөд 2018 онд гэхэд 37 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

     Голомт банкнаас эх орныхоо эдийн засгийн дархлааг урт хугацаанд нэмэгдүүлэх, иргэдэд хуримтлуулах зуршлыг төлөвшүүлэх зорилгоор 2015 онд эхлүүлсэн “Үндэсний хуримтлал хөтөлбөр”-ийн үр дүнд 125 мянга гаруй хуримтлалтай Монгол иргэн бий болжээ.

      Мөн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг технологид суурилуулан илүү хялбарчилж, илүү хурдтай, энгийнээр хүргэх SocialPay - дижитал хэтэвчийг зах зээлд анхлан нэвтрүүлснээр уламжлалт банкны үйлчилгээнээс салбаргүй дижитал банкны үйлчилгээ рүү бүрэн шилжээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610271
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up