С.Даваасүрэн: Цэгүүдэд хяналт шалгалт хийхэд хуурамч ТҮЛШ илрээгүй

2019 оны 10 сарын 30

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сайжруулсан шахмал түлшний шалтгалтын дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс мэргэжлийн хяналтын газарт 14 хүний бүрэлдэхүүнтэй Агаарын чанарын хяналтын хэлтэс байгуулагдан ажилласан.

Нийслэл рүү нэвтрэх авто замын 7 хяналтын цэгүүдэд хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа. Шалгалтын явцад

  • 130 тээврийн хэрэгслээр 4,345.35 тонн түүхий нүүрс зөвшөөрөлтэй нэвтэрч,
  • 114 тээврийн хэрэгслээр 3,551.25 тонн нүүрс дамжин өнгөрч,
  • 27 тээврийн хэрэгслийн 164.6 тонн түүхий нүүрсийг буцаасан.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор "Тавантолгой түлш" ХК-ийн нүүрсэн шахмал түлшний үйлдвэрлэл, борлуулалт, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Мөн хуурамч түлш борлуулж байгаа эсэхийг тогтоох зорилгоор борлуулалтын цэгүүдээр хяналт шалгалт хийж байгаа бөгөөд одоогоор зөрчил илрээгүй.

Өглөө ирсэн мэдээллээр нийт 300 өрхийн 708 иргэн угаарын хийд хордсон гэж бүртгэгдсэн.  Үүнээс 389 нь насанд хүрсэн хүн, 319 нь хүүхэд байсан. Өнгөрсөн шөнийн байдлаар хоёр дуудлага ирж, долоон хүн угаартсан тухай мэдээлсэн.

Мөн монголын болон гадаадын итгэмжлэгдсэн лабораториудаас гарсан шинжилгээний хариу үзүүлэлтээр шахмал түлшийг айл өрхүүд аюулгүй байдлаа хангаад хэрэглэвэл асуудалгүй болохыг хэлсэн” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609872
0 эможи

Зочин
2019-10-30 17:54
Зочин
2019-10-30 17:10
keyboard_arrow_up