НХЭГ: “Мөрөөдлийн гараа“ арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

Өсвөр үеийнхэнд зориулсан, долоо дахь удаагийн “Мөрөөдлийн гараа” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн сэдэв нь “Зорилго өөд” байх бөгөөд хүрэлцэн ирэх зочид маань өөрийгөө олох цаашлаад бие хүний хувьд хөгжүүлэх тухайд яриа өрнүүлэх юм. Энэ удаагийн арга хэмжээ Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд давхар зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
Агуулга:
Өөрийгөө бүтээх гэдэг нь бидний амьдарч буй 21-р зуунд хамгийн чухал зүйлсийн нэг болоод байна. Учир нь интернетийн тусламжтайгаар мэдээллийн хүртээмж ихэсч үүнийг дагаад хүн бүрийн мэдээллийн түвшинд нэг болсон гэж болно. Тэгэхээр хэрвээ та бусдаас ялгарч, цор ганц бие хүнийг бүтээе гэвэл “өөрийгөө бүтээх” ур чадварыг эзэмших хэрэгтэй болох нь гарцаагүй.

Мөрөөдлийн гараа нь өсвөр насынханд мэргэжил сонголт, ажлын чиг баримжаа, хувь хүний хөгжилтэй холбоотой мэдлэг, мэдээлэл олгох цуврал арга хэмжээ билээ.

Арга хэмжээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болдог тул оролцохыг хүссэн хүн бүхэн доорх линкээр бүртгүүлэн оролцох боломжтой.

Бүртгүүлэх: https://forms.gle/3GWMqoaFhBG14Py77

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609589
0 эможи

Зочин
2019-10-23 10:35
keyboard_arrow_up