НИТХ-ын Төлөөлөгч П.Баярхүү 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьж, ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

админ
2019 оны 10 сарын 08

Ахмадын баярыг тохиолдуулан НИТХ-ын Төлөөлөгч П.Баярхүү өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хорооныхоо ахмадуудад уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлж, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Уулзалтын үеэр ахмадуудынхаа санал бодлыг сонсч, чөлөөт яриа өрнүүллээ.

Уулзалтанд хүрэлцэн ирсэн ахмадууд дүүрэгтээ болон нийслэлд хийгдэж буй ажлуудын талаар санал, бодол цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар саналаа илэрхийлсэн юм. Мөн НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч П.Баярхүүг иргэдтэйгээ тогтмол уулзалт хийж байдагт талархаад, цаашид ч мөн иргэдийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүднээс харьяа албаны хүмүүстэй уулзуулж асуудлыг нь шийдвэрлэдэг энэ ажлаа үргэлжлүүлж байхыг хүслээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609010
0 эможи

Зочин
2019-10-08 13:26
сонирхолтой
Зочин
2019-10-08 12:39
keyboard_arrow_up