Л.Эрдэнэчулуун: Зөрчил гаргасан дэн буудлуудыг торгоод өнгөрдөг асуудлаа болъё. Тусгай зөвшөөрлийг нь цуцал

2019 оны 9 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зөвлөлийн хурлаар зочид буудлуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Хуралдааныг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун удирдан явууллаа.

НМХГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 хувь буюу 6.2 хувь нь их, 92 буюу 71.3 хувь нь дунд, 29 буюу 22.5 хувь нь бага эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна. 

Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлэн 348 заалттай 73 албан шаардлага хүргүүлж, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 29 сая орчим төгрөгийн торгууль ногдуулжээ.

Arslan.mn

Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "39 дэн буудлаас тав нь стандартын шаардлага хангаж байна. 34 нь хангаагүй байгөө бөгөөд  тэнд ноцтой зөрчлүүд байна. Тиймээс байцаагч нар оногдсон хариуцлагыг тооцож ажилла.

Дэн буудлын ажилчдын 49 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байна. Иргэдэд халдварт өвчих тараах эрсдэл өндөр гэсэн үг. Цагаан хэрэглэлээ угаадаггүй гэж байна. Хугацаа дууссан, хортой бүтээгдэхүүнээр үйлчилсэн газруудыг дахиж ажиллуулах ёстой юм уу. Улаанбаатарт шаардлага хангахгүй байгаа энэ зочид буудлуудын асуудлыг цэгцлэх цаг болсон.

Зөрчил гаргасан газруудыг торгоод өнгөрдөг асуудлаа болъё. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Зөрчлөө арилгаарай гээд толгойг нь илдэг систем одоо үнэндээ болохгүй байна.

Улаанбаатарт 400 зочид буудал байгаагаас 200 дэн буудал байна. Тэнд архидалт, биеэ үнэлэлт, хар тамхины хэрэг зэрэг хууль бус үйлдэл явагдаж байна. Үүнийг таслан зогсоож байж Улаанбаатар хот эрүүлжинэ. Одоо энэ салбарт шигшилт хийх цаг болсон.  Эдгээр аж, ахуй нэгжид Нийслэлийн аялал, жуулчлалын газар зөвшөөрөл олгодог. Гэтэл өнөөдрийн хуралд ирсэнгүй. Улаанбаатарт эрх олгодог албан тушаалтан, яам, агентлаг олон байна, харин шалгадаг газар нь ганц Мэргэжлийн хяналт. " гэв.

"Зочид буудлуудаас авсан эрүүл зүйн нян судлалын 142 ардчасын шинжилгээнд гэдэсний бүлгийн савханцар илэрчээ"

Arslan.mn

Хурлын үеэр тус хяналт шалгалтаар илрүүлсэн нийтлэг зөрчил, дутагдлыг танилцууллаа. 

Тухайлбал,

  • Үйлчилгээний ажилчдын 49% нь эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй байна.
  • Дэн буудлын үйлчилгээний ажилчид 57% нь мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсдөггүй
  • Шалгалтанд хамрагдсан газруудын 56% нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан.
  • Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүйгээр баригдсанаас төлөвлөлтийн хувьд шаардлага хангахгүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага, дэн буудлууд хоолны газрын өрөөгүй, орон сууцны байрын өргөтгөлд байрласан Цагаан хэрэглэл угаах хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй
  • Шалгалтанд хамрагдсан газруудын 56% нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан
  • Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй байсан
  • Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, улавчийг сольж угааж халдваргүйжүүлээгүй.
  • Орны бүтэц стандартад заасан шаардлага хангахгүй
  • Зочин хүлээн авах өрөөнд өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй,
  • Засвар шинэчлэлт хийхгүйгээс ханын обой хуурах, шал, дэвсгэр хуучирч элэгдсэн, зай завсар орсон, ариун цэврийн өрөөний тоноглолууд эвдэрсэн, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

 

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608276
1 эможи

Зочин
2019-09-19 22:13
ЗОЧИН
2019-09-19 14:23
СТАНДАРТ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙГАА БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛААД Л ЯВАХ ХЭРЭГТЭЙ.шААРДЛАГАА ХАНГААД ДАХИН ШАЛГУУЛААД ЭРХЭЭ АВАХ НЬ НЭЭЛТТЭЙ БИЗ ДЭЭ.
keyboard_arrow_up