Хэрэглэгчдийн дулааныг залгахтай холбоотой таны АНХААРАХ ЗҮЙЛС

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

2019-2020 оны дулаан залгахтай холбогдуулан дулааны өр төлбөрийн үлдэгдэлтэй хувийн орон сууцны контор болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд үлдэгдэл төлбөрөө яаралтай барагдуулж хэрэглэгчдийг дулаанаар хангах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас зөвлөлөө.

Тус компани “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 1-нээс 2019 оны 10 дугаар сарын 1-ний хооронд хийж байгаа аж.

Гэрээ хийхэд анхаарах зүйл: 

  • Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө бүрэн барагдуулсан байх.
  • Дулааны шугам сүлжээ тоноглолд хийх засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийж, хангагч байгууллагаас өгсөн техникийн шаардлагыг биелүүлсэн  байх.
  • Гэрээ хийхийг хүссэн албан хүсэлт авч ирэх (Дулаан авах болон хаах хугацааг халаалт, халуун ус салхивч гэсэн өөрт шаардлагатай төрлөөр тодорхой бичсэн)
  • Хавсралтаар 2019-2020 онд дулаанаар хангагдах обьектийн хэмжээг барилга тус бүрээр гаргаж санхүүгийн тамга тэмдэгээр баталгаажуулсан байна.

Загварыг ЭНД дарж харрах боломжтой.

Эх сурвалж:  “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608056
0 эможи

Зочин
2019-09-13 21:46
keyboard_arrow_up