“Газар хөдлөлтийн гамшиг ба хариуцлагатай иргэн” ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ боллоо

2018 оны 3 сарын 19

Arslan.mn
Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд олон нийтэд таниулах өдрийг тохиолдуулан Монгол улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй  “Газар хөдлөлтийн гамшиг ба хариуцлагатай иргэн” олон нийтэд зориулсан хэлэлцүүлэг өнөөдөр Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд боллоо.
Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа, НЗД-ын орлогч П.Баярхүү, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Нагоягийн  их сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөх, МУИС-ийн Олон улсын харилцаа,нийтийн удирдлагын сургуулийн захирал н.Баттулга зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn
Энэхүү хэлэлцүүлгийг ОБЕГ болон Гамшиг судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж, МУИС-ийн Олон улсын харилцаа,нийтийн удирдлагын сургууль, Япон улсын  Нагоягийн  их сургуулийн Resitience хамтарсан судалгааны төв дэмжигч байгууллагаар оролцсон юм.

Arslan.mn

Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ “ Газар хөдлөлтөд тэсвэртэй аюулгүй орчин бий болгох үндэсний хөтөлбөр  зарласны дагуу олон ажлууд хийгдэж байна.  Монгол улсын нийт сургуулиуд, эрүүл мэндийн байгууллага, олон  нийтийн үйлчилгээний байгууллагуудын  газар хөдлөлтөд тэсвэртэй байдалд үнэлгээ хийгдсэн.
Мөн Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран газар хөдлөлтийн гамшиг, эрсдлээс хэрхэн гарах, сэргийлэх вэ сэдэвт сургалтыг сургуулийн сурагчид болон хорооны иргэдэд тэр дундаа  СБД, ЧД, БГД, ХУД-ийн хороодод хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
2013 оноос эхлэн Улаанбаатар хот барилга байгууламж барихдаа ерөнхий төлөвлөгөөний  дагуу үндэслэн барьж байгаа. Сургуулиудын нийтийн эзэмшлийн тохижуулсан талбайг өмнө НИТХ-ын хурлаар  баталж дараа өөрчлөлт оруулдаг  байсан бол УИХ-аар баталдаг болсноос хойш өөрчлөх боломжгүй болсон. Нэг үгээр хэлбэл Улаанбаатар хот өөрөө өөрчлөх боломжгүй.
Сургуулийн эргэн тойронд баригдаж байгаа өндөр барилгуудын хувьд  газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй барилгын стандарт, ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа.  Харин Ерөнхий төлөвлөгөөг газар хөдлөлтийн байдалтай уялдуулан хуучны  ашиглалтын шаардлага хангахгүй , газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууц болон сургуулийн  барилгууд бий. Засгийн газар, БХБЯ, НЗДТГ хамтран  улсын төсөв болон гадаадын зээл тусламжтайгаар үе шаттайгаар дээрх барилгуудыг буулгаж, барьж шинэчлэх ажлыг зохион байгуулах ажил үргэлжилж байна.  Үүний хүрээнд 2018 онд Улаанбаатар хотод 32 цэцэрлэг, 54  сургууль барина. Эдгээр барилгуудын тендерийн ажил, худалдан авах ажлууд зарлагдаад байна.
Өнөөдөр сургуулийн  бүх захирлууд, багш нар  хүрэлцэн ирсэн тул та бүхнээс  сургуулийн сурагчдын дунд хөдөлгөөн зохион байгуулж, Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвтэй танилцаарай,  энэ төв нээлттэй байгаа гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.” хэмээлээ.

Arslan.mn
Хэлэлцүүлэгт нийслэлийн ЕБС-ийн захирал, багш нар нээлттэй хамрагдсан бөгөөд ОБЕГ, МУИС болон Японы Нагоягийн их сургуулийн  багш, эрдэмтэд лекц уншлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55048
0 эможи
keyboard_arrow_up