Нийслэлийн удирдлагууд Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ

2017 оны 12 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НОСК ОНӨААТҮГ-ын захирал Б.Сүхбаатар, Нийслэлийн Газрын албаны дарга Х.Болорчулуун, НОСК-ийн дарга Б.Сүхбаатар, НГХДБГ-ын орлогч дарга Ч.Батбилэг, Барилга хөгжлийн төвийн ерөнхий захирал Ц.Амарсанаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлд 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт” сэдвээр танилцуулга хийлээ.

Үүний дараа хоёр тал Хот байгуулалт, газрын харилцааны чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг тодотгох, нийслэлийн зохистой бүтцийг бий болгож, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай хэлэлцэв.

Arslan.mn

Мөн  иргэдийг орон сууцаар хангах, орон сууцны зээлийг боловсронгуй болгох, Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон сууцны сан бүрдүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалт, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, төсөв, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломж бололцооны талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

Arslan.mn

Бидний зүгээс Улаанбаатар хотын удирдлага түүний багтай уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр нийслэл хотод нийт хүн амын 50 орчим хувь амьдарч байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууц, төв цэвэрлэх байгууламж барих зэрэг том төслүүд бүгд Улаанбаатар хотод хийгдэнэ.  Нийслэлийн удирдлагууд  Ерөнхий сайдад  ажлаа танилцуулах үеэр манай яам тодорхой мэдээллүүдийг авч, нэг ойлголтоой болсон. Өнөөдрийн уулзалтаар нийслэлд ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрнэ гэдэгт найдаж байна.

Нийслэлийн засаг дарга С.Батболд:

Бид бүхэн ирэх онд хийх ажлынхаа талаар бүх яамдуудтай ажил хэргийн уулзалт хийж байна. Барилга, хот байгуулалтын яам, НЗДТГ нягт хамтран ажиллах нь чухал. Барилга, хот байгуулалтын салбарын өмнө ялангуяа орон сууцны бодлогын асуудлаар санал солилцлоо.. Нийслэлийн иргэдийг хэрхэн орон сууцаар хангах вэ? Ипотекийн зээл, түрээсийн орон сууцны бодлогыг хэрхэн явуулах бэ? гэх мэт анхаарч  татсан асуудлуудыг ярилцлаа. 

Бидний зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэл болон улсын төсвөөс хөрөнгийг нь шийдвэрлэх нь нэн тэргүүний асуудал болж байгаа учир дээрх  бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд БХБЯ, НЗДТГ хамтран ажиллах хэрэгтэй.

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

Ирэх 2018 онд Нийслэлийн төсөвт  800 тэрбум  356  сая  төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар,  хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108.0 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна.  Улсын болон нийслэлийн төсөвт БХБЯ болон нийслэлээс хамтран хийх олон арга хэмжээ төсөвт тусгагдсан. Үүнд: Боловсролын салбарт 1,310 ор бүхий цэцэрлэгийн 7 барилгыг ашиглалтад оруулна. Улсын төсвөөр 50 сургууль, 30 цэцэрлэг баригдана. Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийг ашиглалтад оруулна. Хот байгуулалтын салбарт 72 тэрбум 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.  Нийслэлд 2018 онд шинээр баригдах барилга, байгууламжийн газар чөлөөлөх, нөхөх олговорт 15 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалтыг хийнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төвийн бүсийн инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажилд 10.1 тэрбум төгрөгийн, дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” байгуулах ажилд 5 .0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.  Гандан орчмын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний барих ажилд 500.0 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51134
0 эможи
keyboard_arrow_up