Автобус удаан ХҮЛЭЭХ ШААРДЛАГАГҮЙ боллоо

2017 оны 11 сарын 10

Гар утаснаасаа автобус хаана явж байгааг харж болох 5 үнэгүй аппликейшн

“Улаанбаатар Смарт карт” ХХК-ийнхан “UB Smart Bus” хэмээх гар утасны аппликэйшнээ шинэчлэн гаргажээ. Уг аппликэйшн нь “Android” болно “IPhone” үйлдлийн системтэй ухаалаг гар утастай хэрэглэгчдэд зориулсан аж. Энэ тухай “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Түвшинжаргалаас тодрууллаа.

-“UB Smart Bus” аппликэйшнийг хэдэн онд гаргасан бэ?

-Манай компани өнгөрсөн оны нэгдүгээр сард тус аппликэйшнийг гаргасан. Улмаар өнгөрсөн есдүгээр сард дахин шинэчилсэн. Энэ аппликэйшнийг утсандаа суулгаснаар нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг хурдан шуурхай авах боломжтой. Мөн хэрэглэгчийн цэсэнд хандсаар санал гомдлоо шууд илэрхийлэх бололцоотой болж байгаа юм.

-Одоогоор хэдэн хүн хэрэглэж байна вэ?

-Ойролцоогоор 50 мянган хүн манай аппликэйшнийг хэрэглэж байгаа.

-Аппликэйшнийг хэрхэн хэрэглэх вэ? Давуу тал нь юу вэ?

-Улаанбаатар хотод Нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа автобусыг чиглэл болгоноор аль автобусны буудал дээр явж байгааг нарийн тодорхой мэдээллэх зорилготой юм. Ухаалаг гар утас хэрэглэгч нь дээрх хоёр үйлдлийн систем бүхий гар утасны программ татаж авдаг хэсгээс “UB Smart Bus” нэрээр хайж татаж үнэгүй суулгах боломжтой юм. Мөн аппликэйшнийг хэрэглэснээр иргэд өөрсдийн суух автобусыг хаана явж буйг урьдчилж мэдэж, автобус хүлээж зогсох шаардлагагүй болж байгаа юм. Учир нь, Нийслэлд үйлчилж буй 80 орчим чиглэлийн автобусыг хаана явж байгааг манай аппликэйшн үзүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49421
0 эможи
keyboard_arrow_up