АН-ынхан Х.Баттулгаараа “туг тахиж”, МАН-ынхан Сү.Батболдыгоо түдгэлзүүлэх үү?

админ
2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Бараг долоон жилийн өмнөөс Монголын оффшор данстнууд гадаадын байгууллагын тусламжтайгаар ил болж эхэлсэн. Нэрс нь тодорсон. Өнөөдөр ч оффшортнуудын жагсаалт үргэлжилсээр байна. Тэдний хамгийн томоохон нь Х.Баттулга, Сү.Батболд хоёр болоод байгаа юм. 

Нэг нь Ерөнхийлөгч, нөгөөх нь УИХ-ын гишүүн. Улс төрийн баримтлалын хувьд нэг нь АН-ынх, нөгөө нь МАН-ынх.
Ерөнхийлөгчийн сонгуультай жилийн босгон дээрээс оффшорын мэдээллүүд нь дахин сэдэрч эхэлсэн Х.Баттулга, Сү.Батболд хоёрын хувьд өнөөдөр нам намынхаа “шүдний өвчин” болоод буй. Энэ нууц биш болжээ.

Дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байдалд хүрээд байна. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг субьект нь парламентад суудалтай нам байдаг. Энэ утгаараа Х.Баттулга 2017 онд нэр дэвшүүлсэн АН-аасаа дахин мандат авах шаардлагатай юм. Гэвч АН хоёр хуваагдчихсан. Хоёр тусдаа Их хурлаа хийж, хоёр тусдаа АН-ын дарга тодорчихоод байна. Аль нь жинхэнэ вэ гэдгийг Дээд шүүх тогтоох хэмжээнд хүрчихсэн. Хамгийн ноцтой нь энэ бүхний буруутныг Х.Баттулга гэх АН-ынхан олон боллоо. 

АН-ын дарга асан С.Эрдэнэ саяхан “Ардчилсан намыг хүчгүй, сүргүй  сөрөг хүчин болгох эхний алхмыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө тавьсан. Хууль бус  Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, “Баянгол” зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачиж, архидуулж, мөнгө хахууль өгч, зохион байгуулалттай ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч, түүний тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм” гэж мэдэгдэл хийсэн. 

АН-ын ҮБХ-ны гишүүн Ч.Энхтайван намынхаа дотоод “чаат”-д “МАНАН, Женко хоёр 2020 онд АН-ыг дахин ялагдуулахад тусаллаа. Өнөөдөр ч манай АН дотор МАНАН, Женко-гийн хүмүүс амь бөхтэй байна. Эд нараас салахгүйгээр бид хайран цаг хугацаа, амьдралаа хий дэмий үрэн таран хийнэ шүү. Эд нарт олон удаа ашиглуулаад АН-ын нэр хүнд ямар байдалд орсныг та нар харж байгаа биз дээ. Тэд эрх мэдэл, албан тушаалд тансаглаж, хууль бусаар хагартлаа баяжсан боловч цадаж ханахгүй, дахин шуналдаа АН-ыг ашиглахаар зууралдсаар байна” гэж бичсэн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэвлэлд “Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа хэрэгжүүлэх боломжийг олгоё. Нэг удаа 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм” гэж ярив.

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “АН-ыг бүр нэг аллаа шүү дээ. Саяны УИХ-ын сонгуулийг л хар л даа. Х.Баттулгын горооны гэх үү, уяаны баахан нөхөд бие даачихсан. Нэмээд АН дотор Ерөнхийлөгчийн квот гээд баахан юм дэвшүүлсэн” гэв.

Нөгөөтэйгүүр “Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжиж буй АН-ын хаалга хаагдана” учир мэдэх улс яриад эхэлсэн. Ортой байж мэдэх л яриа.

Ерөнхийдөө АН энэ удаагийн Ерөнхийлөгийн сонгуульд оролцож, хүнээ нэр дэвшүүлэх эрхтэйгээ үлдье гэвэл Х.Баттулгаасаа татгалзах болзлыг тулгуулаад байна. Намаа бодох уу, Х.Баттулгаа бодох уу гэдэг сонголтыг АН хийнэ гэсэн үг. Тэгэхээр Х.Баттулгаараа туг тахиж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох сонголтыг АН-ынхан хийж таарах болов уу.
Х.Баттулгатай ринг дээр үзэж буй Сү.Батболдын тухайд бас асуудал үүссэн мэдээлэл байна. Сү.Батболд бол МАН-ын даргаар ажиллаж байсан. Одоо ч нөлөө нь хэвээр байгаа улстөрч. Гэвч олон нийтэд сайнгүй нэр хүндтэй. Сая оффшортой холбогдчихлоо. Яалт ч үгүй үнэн бол энэ. 

МАН-ынхан бол АН-ынхан шиг талд яваа адил эрх чөлөө ханхлуулж, үгээ бураад байж чаддагүй. Гоёор хэлэх юм бол эмх журамтай, ах захтэй, эрэмбэ дараатай нам. Тааруухан талаар нь дүгнэвэл хэлэх үг, харах өнцгөө нууж амьдарцгаадаг, дарга төвтэй нам гэхэд болно. Тэр утгаараа Сү.Батболдод таагүй хандаж байгаа нөхдүүд нь ил гарч ирээд шууд дуугарчихаж чадахгүй байгаа гэх юм билээ. 

Ямартай ч Сү.Батболдын өнөөдрийн нэр хүнд ердөө хоёр сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН тааруухан дүн авах суурь болж магадгүй гэсэн болгоомжлол энэ намын нэг биш нэлээд хэсэгт бий болжээ. Шуудхан хэлэхэд, АН-ын адил намын эрх ашгаа бодож, Сү.Батболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч өргөн барьж мэдэхээр нөхцөл үүссэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ. 

Өөрөөр хэлбэл, АН-ынхан Х.Баттулгаараа “туг тахиж”, МАН-ынхан Сү.Батболдыгоо түдгэлзүүлэх асуудлыг тавьж мэдэхээр боллоо.

Эх сурвалж: 24tsag.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
625228
8 эможи

Сосорбарамд
2021-04-11 00:38
Со чи зүгээр л хол очиж хуц за чам шиг онжиго улс төр гэж солиороод яах вэ дээ. Үр хүүхдээ олигтой хүмүүжүүлчээд олон долоон юм онхолд за.
Баагий.
2021-04-10 21:45
Х. Баттулга л ганцаараа албатайгаа тэмцэж байна даа. Ардын Нам бол луйварчидын нам гэдэг нь тодорхой боллоо. Хамаг л болохгүй бохир заваан болгон Ардын Намын гишүүд.сайд.дарга нартай холбоотой байх юм. Ардчилсан Нам шиг бас лидер гэх хүнгүй болжээ. Сосорбарам чинь одоо би ардчилалын тухай ярихгүй баяртай гээд явсан. Ер нь хэнийг өмөөрөөд байна даа. Нөхөд нь бүгд авилгач.хулгайч нар болсон доо.
Zochin
2021-04-10 12:17
Ардчилсан нам Эрдэнэ ажилаа өглөө гээл сүртэй мэдэгдэл хийж явчаад дахиад самраад яваад байх шаардлагагүй ээ Баттулга гарвал энэ зөвхөн мөсөн уулын орой гэсэн шү дэ тэгэхээр бүх авилгачид чичрээд дайраад байх юм
Suld
2021-04-08 11:59
Bugd niileed eronhiilogchruu dairaad bgaa ni neg yum heleed bgaa yumdaa.eronhiilogch bol ard tumnii songolt baimaar.2 nam neg tald garchaad battulaga eronhiilogchruu dairaad bgaa ni ard tumnii esreg bgaatai adil zuil.30
Зочин
2021-04-08 07:30
маш сайхан зөв бичжээ. Сү. Батболд уг нь боловсролтой. Хөрөнгөө босгочихсон. Улсаас идээд байх хэрэггүй болчихсон. Дипломат ёс зүй дээр алдаад байхгүй, олон улсын итгэл даах хүн л дээ. Тэр офшор үнэн юм уу? Тнгвэл эртхэн оруулж ирээд улсад хандивлачихгүй яасан юм бэ. Ерөнхийлөгч болохын тулд биш. Ер нь бол оюунаараа дахиад бий болгочих чадалтай хүн шүү дээ. Эх орондоо хүнд үед нь тумлачих хүмүүжилтэй хүн гэж би боддог. Баттулгын хувьд одоо зүгээр л зогс.
Зочин
2021-04-07 21:56
Су. Батболд нь еронхийлогч болох машадлал ендер юм бндаа. Тэгээд дайраад байгаам бн.
Зочин
2021-04-07 17:21
АН Женкогоосоо, МАН Сү-гээсээ салах нь аштай юж
ЗОЧИН
2021-04-07 15:03
ОФФИШОРЧДЫГ ХУУЛИНД ЗААСНААР ОГЦОРУУЛЖ ХАРИУЦЛАГАД НЬ ТАТАЯ ХЭРЭВ ХУУЛИАР БАРИХГҮЙ БОЛ ЕРѲНХИЙЛѲГЧИЙН СОНГУУЛЬД ТУХАЙ НАМЫГ ДЭМЖИХГҮЙ
Зочин
2021-04-07 14:28
ардчилсан намыг баттулга самарсан
Зочин
2021-04-07 14:27
2 луйварчин хоорондор зодолдоно биз хоёулаа шоронд ороосой
Зочин
2021-04-07 13:30
2 лаа зайлах хэрэгтэй
Зочин
2021-04-07 11:18
АН-ынхан ганц Баттулгыг хэлээд хэрэггүй дээ, түрүүчийн төр барих үедээ улсаа самарсан ш дээ
Х.Баттулга

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up