ФОТО: “Монголын түүх-Монгол бахархал” эсээ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагнал гардуулав

админ
2019 оны 12 сарын 29

Arslan.mn

Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцсон эсээ бичлэгийн тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдсан юм.

Гурав дахь шатны шалгаруултад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 36 сурагч “Түүхээс авах бидний сургамж” сэдвээр өөрсдийн оюуны хүч, мэдлэгийн цараагаа сорьж уралдаанд шалгарсан шилдэг 9 сурагч өнөөдөр шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авлаа.

Тэргүүн байранд: 

  • Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батцэцэгийн Зүнжиймаа

Дэд байранд:

  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн сурагч Пүрэвжаргалын Халиунзул
  • Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Сэджавын Гантуяа
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” сургуулийн сурагч Идэрбатын Эмүүжин
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн сурагч Нэргүйбаатарын Золбоо
  • Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч Батсайханы Марал нар,

Тусгай байранд:

  • Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Золзаяагийн Энхзул
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургуулийн сурагч Золжаргалын Мөнхгэрэлт
  • Дорнод аймгийн 2 дугаар сургуулийн сурагч Мөнхболдын Хонгорзул нар шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулав.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг Mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612108
2 эможи

Зочин
2019-12-29 14:15
keyboard_arrow_up