Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө татаж, ард түмнээс ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭРЭЭ асууна гэв үү

2019 оны 9 сарын 09

Arslan.mn

УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долдугаар сарын 16-нд өөрийн боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төслөө өргөн барьсан. Гэвч Ерөнхийлөгчийн төсөлд тусгагдсан саналууд УИХ-аар хэлэлцэж буй төсөлд төдийлөн тусгагдаагүй учраас Ерөнхийлөгч төслөө татан авч байгаа юм байна. Улмаар энэхүү албан бичгийг нь УИХ-ын даргад хүлээлгэн өглөө.

 Ерөнхийлөгч төслөө татан авч байгаа тухай албан бичигтээ “УИХ улс орны тугаар тогтнол, бүрэн эрхэт байдоын баталгаа, оршин тогтнол эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хууль зүйн зөрчил, маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан улстөрчдийн дахин сонгогдох явцуу эрх ашгийг хангасан байдлаар хэлэлцэж, улс орон бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхарлыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэж байна. Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан гэж үзэж орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал, төслийг хүргүүлэн хямрал, бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө хамтран ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслөө хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байна” гэжээ.

Ардын намын шийдвэр дээр Ерөнхийлөгч улс төрийн тоглолт хийхээ сайн мэднэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцохдоо “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асуухаар болсон МАН-ын шийдвэрт талархаж байгаа”-г онцлоод “дэмжинэ, дэмжихгүй” гэсэн ганцхан саналаар асуулга явуулж буйг учир дутагдалтай гэжээ.

Ерөнхийлөгчийн зүгээс ард түмнээс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэж асуух хүсэлтэй байгаа аж. Товчхондоо, улс төрийн эгзэгтэй мөчийг ашиглан  Ерөнхийлөгч Х.Баттулга ардчиллаас авторитори дэглэмд шилжих тухай ийнхүү ил цагаан илэрхийлж эхэллээ. 

Монгол бол жижиг улс учир авторитари дэглэмтэй, их гүрний орших жижиг улсад нэг хүний эрх мэдлийг хэт нэмэгдүүлэх нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрх, Үндэсний аюулгүй байдалд халтай гэж үзэх хүмүүс олон бий.

Үргэлжлэл бий...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
607840
1 эможи

Зочин
2019-09-09 21:47
Зочин
2019-09-09 15:54
сонирхолтой
keyboard_arrow_up