УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Сиднейн казинод тоглож буй зураг дэлгэгджээ

2020 оны 2 сарын 04

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нарын гишүүд Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулга уулзалтанд оролцох үеэрээ казино  тоглосон гэх дуулианд холбогдоод удаагүй байгаа билээ.

Тэд эх орондоо ирснийхээ дараагаар  “Сидней хотын аялал жуулчлалын газраар явахдаа казинод орсон нь үнэн, гэхдээ тоглоогүй” хэмээн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдэгдэж байв.

Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тайлбарлахдаа, “Чуулганы үеэр хөтөлбөрийн дагуу бидэнд Сидней хотын аялал жуулчлалын газраар явах боломж олдсон. Ингээд тус хотын аялал жуулчлалын төвөөр явахдаа, казиногоор орж сонирхсон нь үнэн” хэмээсэн.

Тэгвэл өнөөдөр Check.mn сайтад Д.Эрдэнэбат гишүүний казино тоглож байгаа зураг нийтлэгдэж, цахим ертөнцөд багагүй шуугиан тариад байна. Тодруулбал,  тухайн мэдээлэлд "нэгдүгээр 17-18-нд шилжих шөнө Сидней хотын “Star” гэх казинод шөнийн 00:00-03:00 цагийн хооронд тоглосон" гэх утгатайгаар нийтлэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613340
1 эможи

Зочин
2020-02-05 00:12
Энэ өмгий үнэртүүлсэн өгөр царайлсан этгээд бол юу ч хийхээс буцахгүй, юу ч гэж хуцаж байж магадгүйлдээ.
Зочин
2020-02-04 16:51
Ард түмнээ ядууруулчихаад мөнгө нь багтаж ядаад тоглосон байлгүй Нүгэл нь нүдээрээ гарах цаг ирнэ Их том дуугарч хүн зандарч байдаг юм
харамсалтай
2020-02-04 16:33
БИ шударга хүн, тоглоогүй хэмээн мэдэгдэж байсан хүн тогложээ. ИЙМ хүнийг бид УИХ д гишүүнээр сонгодог.
Зочин
2020-02-04 13:48
keyboard_arrow_up