Намын дарга С.Эрдэнийг ХАЛЗ мэтгэлцээнд дуудлаа

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс өнөөдр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөнөөс намын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардахын зэрэгцээ  аравдугаар сарын 30-нд Үндэсний мэдээллийн төвд болох халз мэтгэлцээнд  дуудаж байгаагаа мэдэгдэв.

Arslan.mn

Энэ талаар “Шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “АН-аа шинэчилье, удирдлагуудаа өөрчилье гэж үзэл бодлоо илэрхийлэхээр АН-ын дарга С.Эрдэнэ биднийг цагдаад өгч дарамталдаг болсон. Өнгөрсөн зургаадугаар сард С.Эрдэнэд шаардлага тавихад биднийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Энэ оны есдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагатай холбогдуулан өчигдөр бас цагдаагийн байгууллагаас биднийг дуудлаа.

С.Эрдэнэ Хандгайтын амыг тэр чигээр нь авсан, Найрамдал зуслангийн газрыг дээрэмдэж авсан, хүүхдийн паркийн газраас нэг хэсгийг аваад “Шонхор” тауэрээ барьсан. Энэ бүхэн үнэн шүү дээ. Мөн Капитал банктай холбоотой асуудлаар хэрэг үүссэн байгаа. 

Бид С.Эрдэнийг АН-ыг удирдаж чадахгүй байгаад нь дүгнэлт өгч өнөөдрийг хүрсэн. Гэтэл энэ хүн өөрөө намынхаа залуучуудыг цагдаад өгч увайгүй үйлдэл хийж байна” гэв.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
609601
2 эможи

Зочин
2019-10-24 00:12
irgen
2019-10-23 14:15
shalguul.
Зочин
2019-10-23 14:13
keyboard_arrow_up