Д.Тогтохсүрэн: Манай нам 108 гишүүнийг олон байна гэж үзээд 99 байхаар тогтсон

2019 оны 8 сарын 27

Arslan.mn

Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Одоо мөрдөгдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тодорхой заачихсан байгаа. Төрийн өмчийг дотор нь хоёр ангилна. Нэг нь төрийн өөрийн өмч буюу сандал ширээ зэрэг захиран зарцуулдаг зүйлс. Нөгөө нь төрийн нийтийн өмч. Тэр нь байгалийн баялаг, уул ус, ургамал, ан амьтан. Нийтийн өмчийг захиран зарцуулах эрх нь хэдий төрд байгаа ч заавал ард иргэдийн саналын үндсэн дээр шийддэг байх үүднээс төрийн нийтийн өмч гэж байгаа юм. Улс төрийн намууд нийтийн өмч гэдэг санал оруулж байгаа. Шууд нийтийн өмч гэж болохгүй. Тэгвэл иргэн хүн байгалийн баялгийг ямар ч зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрх үүсчихнэ. Жишээ нь, бидний хэлдэг нинжа нарт газрын хэвлийг ухах эрхийг нь олгох болчихно. Тиймээс төрийн, нийтийн өмч гэж заахаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108 байна. Үүний 54 гишүүнийг жижиг мажоритар тойргоос сонгоё, 54 гишүүнийг улс орон даяар том тойргоос сонгоё гэдэг санал дэвшүүлсэн. АН-аас 108 гишүүнийг дэмжье. Гэхдээ 54 нь мажоритараар, 54 нь пропорционалиар байя гэсэн. Манай нам 108 гишүүнийг олон байна гэж үзээд 99 байхаар тогтсон. Харин тогтолцооны хувьд иргэн хүн гишүүнийг сонгох ёстой, намыг сонгож болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Тойрог нь ямар ч байж болно. Ер нь тогтолцоотой холбоотой асуудлыг Сонгуулийн хуулиар шийдэхгүй бол амьдрал баян. Дараагийн дөрвөн жил дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд зогсож байж магадгүй. Сонгуулийн тогтолцоо, тооноос болоод байнга Үндсэн хууль хөдлөх эрсдэл үүснэ. Тиймээс тогтолцоог Үндсэн хуульд оруулах шаардлагагүй гэж үзсэн.

Үндсэн хуулийг баталсны дараа бидэнд хоёр том ажил үлдэнэ. Ерөнхийлөгч ч хэлсэн. Нэг дэх нь Сонгуулийн хуулийг заавал батлах ёстой. Хоёр дахь нь Улс төрийн намуудын тухай хуулийг батлах ёстой. Энэ хоёрыг шийдсэний дараа УИХ тарах эсэхээ ярих боломжтой."гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
607317
1 эможи

Зочин
2019-08-28 07:28
76 хулгайч багадаа байгаа ум байхдаа
Зочин
2019-08-27 17:36
99 болон 108 хооронд тийм их зөрүү байна уу
Зочин
2019-08-27 17:11
keyboard_arrow_up