Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг заавал ард түмнээр батлуулах ёстой

админ
2019 оны 8 сарын 13

Arslan.mn

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат " Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж хуйларч, нийгэмд байгаа эерэг, сөрөг зүйлийн үр дагаварыг орхиж байгаа нь иргэдийн бухимдлын төрүүлээд байна.  Тиймээс иргэдэд эргэлзээ төрүүлж байгаа асуудлаар холбогдох яамных нь мэдээллийг сонсож байх шийдвэр гаргасан. Өнөөдрийн хурлаар ЗТХЯ-ны төлөөллийг оролцуулсан бол, дараагийн удаа ХХААХҮЯ-тай ургац хураалттай холбоотой асуудлын мэдээлэл сонсоно. Түүний дараа Эрчим хүчний яамтай өвөлжилтийн бэлтгэл, нүүрс, утааны асуудлаар хэлэлцэх зэрэг төлөвлөгөөтэй байна.

Цаг үеийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийг сонслоо. Зам засварын ажлууд гадны зээл тусламжаар хийгдэж байгаа. Хамгийн гол асуудал нь дээрх чиглэлийн түр зам иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Эдгээр түр зам стандартын дагуу хийгдээгүй, энэ жил бороо хур ихтэй байгаагаас зорчиход хүндрэлтэй болсон. Иргэдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, эрүүл мэндэд аюул учруулж байгаа энэ түр замд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Замын ажлын мэдээллийг сонсоход, түр замын санхүүжилт хангалтгүй байна. 

АН-ын зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Зөвлөлөөс гарсан тодорхой саналаа төслийн ажлын баг, дэд багүүдэд хүргэхээр болсон. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээр батлуулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, орон нутгийн засаг захиргаатай холбоотой зэрэг саналууд дээр өмнөх байр суурь хэвээрээ байгаа".гэв 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606740
1 эможи

ИРГЭН
2019-08-14 08:12
ОДОО ТА НАР ЮУ Ч ГЭЖ БАЙСАН СОНСОХ ХҮН БИТГИЙ ХЭЛ НОХОЙ Ч БАЙХГҮЙ БОЛСОН.ЗӨВЛӨЛ-Д БҮЛГИЙН ДАРГИЙН ЭРХ ХАНГАМЖ БАЙХ ЁСГҮЙ.ХУРААЖ АВ.ХУУЛЬ ХЭНД ҮЙЛЧИЛДЭГ ХЭНД ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ БЭ? УИХ-ЫН ДАРГА АА.
keyboard_arrow_up