Д.Эрдэнэбат: О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөлд хүсэлтээ ирүүлээгүй байна

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэх билээ.

АН-ын зөвлөл хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал,Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар болон Олон улсын парламeнтийн холбооны Хүний эрхийн зөвлөл манай улсад ажилласантай холбогдуулан С.Зориг, Г.Батхүү агсан нарын талаар хүсэлт өгсөн талаараа хэлэлцжээ.

Энэ талаараа АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийг өөрчлөхөд АН-ын зүгээр баримталж буй 3 гол шаардлага байна. Үүнд:

  • Ард нийтийн санал асуулга авах.
  • Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын унасан нэр хүндийг сэргээх,
  • Үндсэн хуулийг өөрчлөх төслийг ажлын хэсэгт АН-ын төлөөллөөс оролцуулах.

Энэ гурван шаардлага гурвуулаа хүчинтэй. Гэхдээ Үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлээд зогсохгүй батлуулах ёстой гэдгийг бид анхааруулж байна.  Ардчилсан үнэт зарчмуудыг үгүй хийх вий гэж болгоомжилж, анхааруулж байна.

С.Зориг агсны хэргийг улс төрийн зорилгоор ашиглаж байж замхруулах вий гэж хардаж, болгоомжилж байна. 2020 оны сонгуулийн шоу болоод өнгөрөх вий гэж санаа зовж байгаагаа бид илэрхийлэх ёстой.
Г.Батхүү агсны нас барсан шалтгаан ч гадны нөлөөтэй гэдэг нь эхний ээлжинд тогтоогдсон. Тиймээс энэ хэрэг дахиад илрэхгүй зүйл рүү орчих вий гэж эмээж байна. Тиймээс бид эдгээр хэрэгт дэмжлэг үзүүлж ажиллахыг ОУПХ-оос хүссэн.

О.Баасанхүү гишүүн бидэнтэй албан бусаар уулзахдаа АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллая гэж ярьсан нь үнэн. Гэхдээ бидний хувьд О.Баасанхүү хувь гишүүнийхээ хувьд хүсэлт тавьж байна уу, намаа төлөөлж хүсэлт тавьж байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Өнөөдрийн байдлаар АН-ын зөвлөлд хүсэлтээ ирүүлээгүй байгаа. "гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604569
0 эможи

Зочин
2019-06-10 17:15
Эрдэнэбатаа ардчилалын үнэт зарчмуудыг та нар үгүй хийж байгаа шүү
keyboard_arrow_up