МАН: ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнд дэмжлээ

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь ҮХЦ-ийн гишүүнийг шинээр томилох асуудал юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХЦ-ийн гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг санал болгосныг хэлэлцээд, дэмжсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Дашрамд дуулгахад, Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн Г.Баясгалан төрийн мэргэшсэн албан хаагч бөгөөд  хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, төрийн захиргааны тэргүүн түшмэл, хууль цаазны итгэмжит төлөөлөгч юм.  Урьд нь Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх зэрэг албыг хашиж байжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604279
0 эможи

keyboard_arrow_up