МАН-ын Бага хурал ​энэ сарын сүүлээр хуралдаж магадгүй

2019 оны 4 сарын 12

Arslan.mn

МАН-ын Бага хурал энэ сарын сүүлээр хуралдах талаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амбарбаясгалан мэдээлэв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг намын Бага хурлаар шийдвэрлэнэ. Тиймээс энэ сарын сүүлээр намын Бага хурал хурлыг хуралдуулна. Өмнө нь Хэнтий аймгийн нөхөн сонгууль товлон зарлаж байхад манай намын Бага хурал нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргаж байсан. Тиймээс энэ шийдвэрээсээ ухрахгүй байх. Хэрвээ Бага хурлаас нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргавал нэр дэвшигчээ тодруулаад явна. Одоогоор нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр дөрвөөс таван хүний нэрийг ярьж байна.Үүн дотор намын даргын нэр ч байгаа. Хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг намын Бага хурлаас шийднэ" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602198
0 эможи

keyboard_arrow_up