АН-ынхны зохион байгуулах жагсаалаар энэ хаврын синдром эхлэх бололтой

2019 оны 3 сарын 26

Arslan.mn

Монголын улс төрд “хаврын синдром” хэмээх эмгэг бий.  Сүүлийн үед улирал харгалзахгүй дүн өвлөөр ч хамаагүй сэдэрч хөллөдөг болоод байгаа.   

Энэ жилийн хаврын синдром ирэх сарын 5-нд болох  Ардчилсан намаас зохион байгуулах жагсаалаар эхлэх  бололтой. УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх өдөртэй давхцуулж жагсаал зохион байгуулахаар товлосон нь наанаа бол  хууль тогтоох дээд байгууллагаа эсэргүүцэж байгаа  ч юм шиг, харин цаанаа  эрх баригчдадаа  хаягласан акци байж таарах байх.

Энэ долоо хоногийг АН-ынхан нэг иймэрхүү мэдээллээр эхэлж байна.  Жагсаал хийх болсон шалтгаан гэвэл  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон МАН-ын 2016 оны сонгуулийн амлалтыг сануулахаар жагсах гэнэ.

Нохойд барьдаг мод гэдэг шиг улстөрчдийн хувьд ЖДҮ хэмээх бэлэн сэдэвтэй болсон, гэхдээ  ЖДҮ бол зээл. Үүнийг улстөрч авч болохгүй гэсэн заалт байхгүй. Асуудлын гол нь ном журмын хүрээнд  үү гэдэгт асуудал бий. Албан тушаалынхаа давуу байдлыг ашиглан авсан, буруу  зөрүү зориулалтаар  зарцуулсан,  эргэн төлөлт хийгдсэн үү гэхчлэн асуудал бий.

АТГ-аас өчигдөр хийсэн мэдээллээр ЖДҮ-тэй холбоотой төрийн албан тушаалтан 60 орчим хүн байгаа аж. Харин тэдгээрийг бүгд буруутай гэх үндэслэл байхгүй учраас нарийвчлан шалгаж,  салгаж ялгаж байгаа гэдгээ тодотгов. Өөрөөр хэлбэл шалгадаг газар нь шалгаад  тогтоочих учраас АН-ын санаа зовоод байх асуудал биш ч байж мэднэ.

Жагсагчдын тавих  хоёр дахь шаардлага  нь  МАН-ын сонгуулийн амлалтыг сануулах явдал байх бололтой. Ингэх нь сөрөг хүчний хүлээх үүрэг, хийх ёстой ажил мөнөөс мөн. Энэ сануулга парламентын танхимд үе үе дуулдаж байгаа харагддаг.

ШХАБ бол олон улсын байгууллага. Энэ байгууллага чухам ямар байгууллага вэ, зорилго нь юу вэ гэдгийг О.Магнай байтугай Монголын нэр хүндтэй дипломатчид, судлаачид бүрэн тогтоогоогүй байна.

Харин гурав дахь асуудлын тухайд  тодотгох шаардлага бий.  Тэр нь ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ  АН-ынхан  жагсаалын үеэр илэрхийлэх юм байна.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: “ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гишүүд, ЖДҮХС-аас зээл авсан гишүүд яг таарч байна...ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гишүүд нь ЖДҮХС-аас зээл авсан. 100 жилийн дараа Монголын тусгаар тогтнолыг худалдах хүмүүсээр МАН-ынхан тодорч гарч ирж байна” гэж хадуурав. Түүний энэ үгнээс ШХАБ-д элсэхийн тулд ЖДҮ-гийн зээл олгосон  болоод явчихлаа. Хардах эрхтэй ч арай л холуур зөрж  мунгинаад байх шиг.

ШХАБ бол олон улсын байгууллага.  Энэ байгууллага чухам ямар байгууллага вэ,  зорилго нь юу вэ гэдгийг  О.Магнай байтугай   Монголын нэр хүндтэй дипломатчид, судлаачид бүрэн тогтоогоогүй байна.  Элсэх нь зөв буруу гэсэн хоёр санал бодол явж байгаа. Түүнчлэн энэ байгууллагад элсэх эсэх асуудлаар Монгол Улс одоо  хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа.

Гэтэл О.Магнайгийн хэлж байгаагаар ШХАБ-д  элсвэл Монголын тусгаар тогтнолыг худалдаж буй  хэрэг болоод явчихлаа.  ШХАБ гэдгээ сайн ойлгоогүй байж ингэж  ярьж,  хүчээр улстөржүүлэх нь  “соотон халтар чимээнээр сохор нохой дүйвээнээр”  гэдэг шиг л юм болж байна.

Ийнхүү алаагүй баавгайн арьс гэдэг шиг  элсээгүй байгаа, элсэх эсэх нь ч тодорхойгүй байгаа  ШХАБ-аар ард иргэдээ “айлгаж” АН хаврын синдромыг эхлүүлэхээр болж байна.  

Нэгэн уншигчийн хэлсэнчлэн “ШХАБ гэдгээ сайн ойлгоогүй хүмүүс арай ѳѳрѳѳсѳѳ ахадсан юм ярих нь инээдэм биш үү ? ОУ-ын харилцаагаар мэрэгшсэн туршлагатай улс тѳрч, дипломатч, эрдэмтэн судлаачид энэ талаар нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байхад бараг л шийдчихсэн юм шиг улс тѳр хийх нь ямарч утгагүй” гэсэнтэй  санал нийлэх шалтгаан энэ.

М.Нэргүй

ZALUU.COM

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601469
2 эможи

keyboard_arrow_up