Д.Батбаатар: Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаас гарсанд тооцсон

2019 оны 2 сарын 19

МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн тухай мэдээлсэн. Энэ талаар МАН-аас мэдээлэл хийлээ.

МАН-ын хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар

Arslan.mn

“МАН-ын Хянлатын ерөнхий хороо өчигдөр хуралдаж 4-5 асуудал хэлэлцсэн. Хяналтын хорооны гишүүдйг томилох, энэ онд хийх ажил, намын гишүүнээс түдгэлзүүлсэн талаар хуралдсан. Ц.Сандуйд 60 тэрбумын гэх асуудалд намын нэрийг холбогдуулсан нь МАН-ын дүрмийг зөрчиж, намын нэр хүндэд сэв суулгасан гэдэг үндэслэлээр хариуцлага тооцсон.  С.Мөнхчулууныг ашиг сонирхолд автаж, намын удирдах шатны шийдвэр зөрчсөн мөн намаас гарсанд тооцсон байгаа.”

Тэднийг намаас хөөх, түдгэлзсэн бус намаас гарсанд тооцож байгаа юм байна. 

Arslan.mnArslan.mn

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Мөнхчулуун:

Arslan.mn

“Монгол Ардын Намдаа ноосоо тушаачихлаа. Өчигдөр МАН-ын хяналтын хороо хуралдаж намайг намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргажээ. Энэ нам миний өвөг дээдсийн хүчээ өргөж, зарим нь амиа хүртэл өгсөн нам юм.

Манай удмын Л.Намсрай 1938 онд “Герман оюутнуудын хэрэг” гэгчид холбогдон хилсээр цаазлагдсан, Л.Санжаажамц тэргүүний сэхээтэн, тайж гаралтайгаасаа болж, намын гуравдугаар цэвэрлэгээнд өртөн, намаасаа хөөгдөж, албан тушаал буурч, хилс хэрэгт гүтгэгдэн цаазлагдаж хоёулаа сүүлд цагаатгагдсан байдаг.

Гэвч манайхан намдаа гомдож буруу санаж явсангүй. Миний өвөө Мижидийн Агь 1940 оны намын гишүүн, аав маань 1984 оны намын гишүүн байж хүч хөдөлмөрөө нам төрдөө зориулж явсан юм.

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600362
1 эможи

shaagaraa muu selem erguulegch lalar min
2019-02-20 04:14
shaagaraa muu selem erguulegch lalar min
general
2019-02-19 15:26
gonginood bhiin,chamaig nam ni toohgvi bhad uvug deedsiin svnsiig sereej yaah n vee? dvvgee l hvmvvjvvl.
МАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up