Н.Энхбаяр: МАНАН-гийн бүлгийн жинхэнэ эзэн нь “сахал“ Эрдэнэбилэг

2019 оны 2 сарын 01

МАХН-ын дарга бусад улс төрийн хүчний удирдлагуудтай хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

МАХН, ИЗНН, Бүгд Найрамдах Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам гэсэн дөрвөн намын удирдлага хамтран улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, УИХ, Засгийн газарт сануулан шаардах бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Arslan.mn

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ:

МАНАН бүлэглэл бол үнэхээр аймшигтай гэдгийг би мах цусаараа мэдэрсэн хүн. Өнөөдөр энэ бүлэглэлтэй тэмцэх хүний тоо олширч, ард иргэд ойлгож байгаад баяртай байна.  МАНАН-гийн гол эзэд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд мэтээр нийгэмд харагдаж байгаа. Үнэн хэрэгтээ жинхэнэ гол эзэн нь “сахал” Эрдэнэбилэг. 

Arslan.mn

Би М.Энхболдод “Монгол Улсыг сүйрүүлэх ажиллагааг чи дэмжиж байна” гэж хэлж байсан. Үүнээс болоод бид хоёр зам салсан. “Сахал” Эрдэнэбилэг бол жигтэйхэн шуналтай хүн. ХХБ-аар дамжуулж ажилладаг, “шударга бусын хонгил”-ыг байгуулсан хүн.

Хууль, шүүхийн байгууллагын удирдлагууд Ц.Элбэгдоржийн тушаалаар томилогдсон мэт боловч үнэндээ Эрдэнэбилэгийн тушаалаар томилогдсон. Улын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг бол “сахал” Эрдэнэбилэгийн гарын хүн. Бүх тушаалыг нь хэрэгжүүлдэг.

Arslan.mn

60 тэрбумын луйвар боллоо гэдгийг манай намын ЕНБД Э.Эрдэнэжамъян анх зарласан. Үүнийх нь төлөө бүх шатны шүүхээр чирж явсаар байгаад өнөөдөр олон сая төгрөгийн төлөх ял оноосон. 60 тэрбумаар хохирсон хүн бол Э.Эрдэнэжамъян.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг хууль бусаар хувьчилсныг мэдээд УИХ-ын гишүүн байсан З.Баянсэлэнгэ анх олон түмэнд зарласан. Гэтэл Ч.Сайханбилэг, З.Баянсэлэнгэ хоёр нэг тогтоол дээр хоёулаа гарын үсэг зурсан байхад Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг мултраад сайд байсан З.Баянсэлэнгэ ял авсан. Тэгээд л та нар бодоод үз.

Ц.Зориг гэж хүн Эрдэнэбилэгийн удирдлагаар ажиллаж байгаа учраас тэр. М.Энхболд,  Ц.Элбэгдорж хоёр бол “сахал” Эрдэнэбилэгийн гарын хүн. Тэр хүн Хөтөлийн цементийн үйлдвэрийг зүгээр авсныг буцаах хэрэгтэй. “Саус гоби сэндс” гэж томоохон уурхай байдаг. Хууль бусаар авсан улсын өмчүүдийг нь буцааж авах хэрэгтэй.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг Сингапурт хуралдаж, томилдог” гэж ярьсан нь үнэн шүү дээ.

Би энэ М.Энхболд, Ц.Элбэгдоржийг өмөөрсөндөө биш, Л.Оюун-Эрдэнэ мэт залуучууд гарч ирээд ярьж байгаа нь сайн хэрэг. Өмнүүр нь ороод яах вэ гэж бодсон.

М.Энхболдыг ажлаас нь чөлөөлөөд тайвшрах гээд байна. Одоо бид тэмцэх хэрэгтэй. Жинхэнэ МАНАН-г эдийн засгийн сууриар нь устгахгүй бол устахгүй. Хууль, шүүхийн байгууллагад томилсон хүмүүсийг нь авахгүйгээр унахгүй. Улсыг хохиролгүй болгож байж МАНАН устана.

Тиймээс өнөөгийн эрх баригчдад цаг өгч байгаа юм. Үүнд төсөв мөнгө шаардлагагүй. Намрын чуулган бараг хуралдаагүй тул завсарлах хэрэг байхгүй бөгөөд бидний тавьсан шаардлагыг шийдэхийн тулд УИХ,  Засгийн газар шийдвэрүүдээ гаргаад явахад л болно.

“Эрдэнэт”-ийн 49%-ийг 24 настай охины нэр дээр шилжүүлэх гэж байгаа нь тодорхой болчихлоо. Тиймээс цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэлээ.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
599915
3 эможи

keyboard_arrow_up