Г.Бямбасүрэн: О.Баасанхүү гишүүнийг доромжилсон хүнд таван сая, өлсгөлөн, суулт зарласан хүнд 10 сая төгрөг өгнө гэсэн

2018 оны 2 сарын 08

Arslan.mn

МАХН-ын гишүүд МАХН-ын хоёрдугаар их хурал дахин болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн "МАХН-ын жинхэнэ гишүүд 12 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд хоёрдугаар чуулганаа Төрийн ордонд хуралдуулж, асуудлуудаа хэлэлцсэн. Энэ үеэр намын даргаа сонгож Дээд шүүхэд материалаа хуулийн хугацаанд нь өгсөн. 

Arslan.mn

Гэвч манай дарга нэртэй нөхдүүдийн зүгээс олон чиглэлээр дарамт, шахалт үзүүлэн жирийн гишүүдээ дарамтлан өнөөдрийг хүрлээ. Маргаашаас их чуулган хийнэ гэсэн яриа байна. 

Энэ чуулган О.Баасанхүү гишүүний эсрэг цуглаан. Намын их чуулган гэдэг бол албан ёсны бүтцээс сонгогдсон төлөөлөгч бүрэн эрхээ эдлэн их хурлаа хийдэг дүрэмтэй.

Гэтэл энэ хурал мөнгө тараан цуглуулсан хүмүүсийн цуглаан болох гээд байна. Түүнчлэн жирийн гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшил, өөрсдийн саналаар хийсэн их чуулганы шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй өөрсдөө МАХН гэсэн нэрийг ашиглахын төлөөх үйлдлийг удаа дараа хийж байна. 

Ялангуяа их чуулганы үе болон 19-нд болсон шүүх хурлаас хойш намын гишүүдийг удаа дараа дарамтлан зодсон. Намд байгаа ганц гишүүнээ хүн явуулж зодуулаад, жилд нэг удаа улсаас гишүүнд олгодог 10 сая төгрөгийг өөрсдөө идчихсэн. Нэгэнт л О.Баасанхүүг намаас хассан гэж байгаа бол мөнгийг нь авах эрх байхгүй. 

Маргаашийн хурлаар О.Баасанхүү гишүүнийг доромжилсон хүнд таван сая, мөн өлсгөлөн, суулт зарласан хүнд 10 сая төгрөг өгнө гэж манай гишүүдийг дарамталсаар байна. Н.Энхбаярын арга бол мөнгө өгч өөрийгөө хамгаалуулж, яриулж, бусдыг дарамтлах замаар бүх асуудлыг шийддэг. Ийм л арга барилтай хүн. 

Хуралдаа олон хүн оролцуулахын тулд гадуур явж байгаа хүмүүст 2,000 төгрөг өгч, гишүүний анкет бөглүүлсэн. Энэ дотор хөдөө орон нутагт амралтаараа очсон оюутнуудын зардлыг даан, хуралд оролцуулахаар авчирсан. 

Бидний хийсэн хоёрдугаар чуулган хууль ёсны дүрмийнхээ дагуу болсон. Дээд шүүх хурлынхаа шийдвэрийг бидэнд өгөхгүй байна. Энэ шийдвэрийг авчихвал бид дараагийн байгууллагуудад хандана" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
6
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
1
angry an post
8
53592
30 эможи
keyboard_arrow_up