Энэ онд аудитын шалгалтаар 12.8 их наядын алдаа зөрчил илрүүлжээ

2021 оны 7 сарын 07

Arslan.mn

Төрийн аудитын байгууллага (ТАБ) холбогдох хуульд заасны дагуу 2020 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. ТАБ 2020 оныхоо үндсэн зорилтыг “Эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” хэмээн тодорхойлсон юм. Энэ хүрээнд УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийг баталж, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндэсний аудитын газар Үндсэн хуулийн буюу хараат бус төрийн аудитын байгууллага болох эрх зүйн шинэ орчин бий болсон юм. Мөн 2020 онд хуулийн шаардлагад нийцүүлэн “Төрийн аудит MNS 6817:2020” стандартыг батлуулсан нь аудитын бодлого, арга зүйг боловсронгуй болгох, чанар, үр нөлөөг дээшлүүлэх боломж бүрдсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат илтгэлдээ онцоллоо.

ТАБ 2020 онд 4141 аудитын дүгнэлт, тайлан гаргасан. Үүнээс бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3825 дүгнэлт гаргасан бол гүйцэтгэлийн 160 аудитад 6889, нийцлийн 156 аудитад 14660 шалгагдагч болон аудитад холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүллээ. Тайлант хугацааны аудитын гүйцэтгэлийн статистик мэдээллээр 12.8 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 4.6 их наяд төгрөгийн алдааг аудитын явцад залруулан цаашид даамжирч үр дагавар үүсгэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн туслах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Нийт 43.1 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.3 их наяд төгрөгийн албан шаардлага, 3.8 их наяд төгрөгийн зөрчлийг арилгахад чиглүүлж ажилласан. Энэ хүрээнд үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцэлтэй байдлыг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 9890 зөвлөмж өглөө.

Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, хэлсэн үгэндээ, УИХ-аас “Албан хаагчдын ажлын байрны сургалт, чадавхжуулахад анхаарах талаар чиглэл өгсөн”-ийг Үндэсний аудитын газар сайн хэрэгжүүлж, төв болон орон нутагт ажиллаж байгаа бүх албан хаагчдаа цахимаар сургах системийг нэвтрүүлж, кредит олгодог болсон зэрэг төрийн чадамжийг нэмэгдүүлэх сайн жишээ тогтоож ажиллажээ гэдгийг онцолсон юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өмч хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар 2022 онд аудит хийх, мөн төрийн аудитын байгууллага зарим үйл ажиллагаагаа аудитын хуулийн этгээдээр гэрээгээр гүйцэтгүүлдэг. Энэхүү ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлыг сайжруулах, улсын хэмжээнд хийсэн нийт аудитынхаа үр дүнд анализ хийж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах тодорхой саналыг тайландаа тусган хамт оруулж ирэхэд анхаарах шаардлагатай байна зэрэг саналыг хэлсэн юм.

Хурлын төгсгөлд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Ковид-19 цар тахлын хүнд үед Төрийн аудитын байгууллага зөв зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, аудитын гол үр дүн болох зөвлөмж, актын хэрэгжилт сайн байгааг дурдаад Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөөний хэрэгжилт 91 хувьтай хэрэгжсэнийг үнэлэн төрийн аудитын байгууллагын нийт хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628653
0 эможи

ҮАГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up