Т.Аюурсайхан: Х.Баттулгад дахин нэр дэвших боломж олгосон боловч З.Энхболд өөрчилсөн

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "ҮХЦ-тэй хуйвалдсан гэсэн яриаг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуульд цагаан дээр хараар зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Нэг удаа улируулан сонгоно гэсэн заалтыг хассан. Цэц дээр үүнийг өөрөөр тайлбарлуулах гэж нөлөө үзүүлсэн. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч өөрөө ард түмний өмнө батламжилсан.

Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших боломж олгоё гээд Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэж оруулж ирсэн. Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд нэн даруй хэрэгжүүлье гэдэг санал тавиад, үүнийг нь Ерөнхийлөгч өөрөө зөвшөөрч батламжилсан.

Одоо өөр юм яриад, ард түмнийг талцуулах хэрэггүй. УИХ-ын томилгооны шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж болдог юм уу. Ерөнхийлөгч цөөнхтэй нийлээд УИХ-ын олонхын эрхэд халдах жишиг тогтоож байна. Өмнө нь ийм жишиг байгаагүй." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
626218
5 эможи

zochin
2021-04-29 17:33
MANamiin daramt schuudee
Зочин
2021-04-29 16:43
МАН.хан тэгж жүжихгүйэээ
zochin
2021-04-29 16:34
ha ha bolovsrol muutai uhaan muutai hun ch orovdmoor ch yumaa daa huuliin zaaltiig nariin oilgohgui enkhbolddoo tongoruulchihaad odoo bur tumnii shivshig bolj bn daa Battulga gedeg hun
keyboard_arrow_up