​Б.Пүрэвдорж: Нэг км замыг 4.6 тэрбум барих концессын гэрээ хийсэн байна

админ
2020 оны 10 сарын 16

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Манай Ерөнхий сайд худал хэлээд байна. Та “2017 оноос хойш Засгийн газар ямар нэгэн концесс хийгээгүй” гэлээ. Та битгий худал хэлээд бай. Таны Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр концессын гэрээ байгуулсан.

Монгол Улсын Засгийн газар болон “Тал нутгийн хөгжлийн зам” компанийн хооронд байгуулсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ байгуулсан байна. Мөн Цагаан дэл, Ханги Мандал руу барьж байгаа.

Энэ асуудал Монгол Улсыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, энэ гурван зам буюу нийт 950 км замын 3.3 их наяд төгрөг Чингис бондтой тэнцэх хэмжээний хөрөнгөөр барьж байна.

Нэг км замыг 4 тэрбум 686 сая төгрөгөөр тавьж байгаа нь 4-5 дахин өндөр үнэтэй байна.

Жишээ нь, Ховд аймгийн Дуут сум 38 мянган хоньтой. Гэтэл Дуут сумын бүх хониор 800-хан метр зам тавих нь.

Энэ концессын гэрээг харсны дараа би Өмнөговь аймаг руу явсан. Тэнд нэг км ч зам тавигдаагүй байна. Гэтэл 400 тэрбум төгрөг төсвөөс гараад явчихсан. Ийм өндөр өртгөөр барьсан зам удахгүй дампуурна. Тэгэхээр 20 сая тн нүүрсээр гэрээ байгуулаад зарах тухай яригдаж байгаа. Тун удахгүй энэ ил болно." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620530
0 эможи

Зочин
2020-10-17 11:31
keyboard_arrow_up