Г.Ёндон​​​​​​​: Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Асгалтын орд их нөөцтэй том орд биш

админ
2020 оны 10 сарын 16

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийн талаар илтгэл тавилаа.  

Төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Асгатын мөнгөний ордыг 2020-2024 оны хугацаанд шаардлагатай хөрөнгө оруулалт, зураг төсөв хийж ашиглана гэж заасан. Энэ орд тийм том нөөцтэй орд биш. Өмнө нь хоёр компанитай зураг төсөл, урьдчилсан тооцоолол хийгдсэн байдаг.

2000-аад оны эхэн үед Орос, Английн компаниуд дэд  бүтцийн хувьд хүндрэлтэй гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулахаас татгалзаж байсан. Өмнө нь энэ ордыг сонирхож байсан компаниудад хамтарч ажиллах санал явуулсан. Асгатын ордын хувьд хамгийн гол нь хөрөнгө оруулалтыг шийдэх шаардлагатай байгаа. Зам барьж байгуулах ажил хийгдсэн." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620509
0 эможи

keyboard_arrow_up