ӨНӨӨДӨР: Ээлжит бус чуулган ХААЛТАА хийнэ

админ
2020 оны 8 сарын 28

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.

Найм дахь парламентын анхдугаар ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн.

Ээлжит бус чуулганаар  Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг есөн асуудлыг хэлэлцэхээр товлосон.

Энэ дагуу өнөөдөр хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийж, хаалтаа хийнэ гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Өнөөдөр МАН-ын бүлэг болон дөрвөн байнгын хороо хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619486
0 эможи

Зочин
2020-08-28 11:56
keyboard_arrow_up