БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: Сонгогдсон гишүүд үүргээ ХЭРХЭН БИЕЛҮҮЛЭВ?

2020 оны 5 сарын 29

Arslan.mn

Парламентын түүхийн 29 жилийн хугацаанд тасралтгүй 11 сар хуралдсан анхны УИХ гэдгээрээ энэ удаагийн парламент онцлогтой. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Харин халаагаа өгч буй УИХ-ын гишүүдээс хэн нь ажлаа хамгийн сайн хийсэн бэ гэдэгт хариулт өгөхийн тулд үндсэн ажил буюу батлуулсан хуулийнх нь тоог харах хэрэгтэй болно. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаа Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдийг онцлож байна.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол энэ дөрвөн жилийн хугацаанд 22 хуулийн төсөл санаачлан батлуулж, зургаан ажлын хэсэг ахалсан.

Arslan.mn

Тухайлбал,

  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хууль батлагдсанаар хүн амын өсөлтийг нэмэгдүүлэн, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, олон хүүхэдтэй өрх, толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих, хүүхдийн цаашдын хөгжлийн сайжруулах боломж бүрдсэн.
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан. Энэ хууль батлагдсанаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой болсон.
  • Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль. Хууль батлагдсанаар зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн.
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай хууль. Хууль батлагдсанаар  өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгож байна. 
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль. Хууль батлагдсанаар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх болсон. Хууль 2020 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэж байгна.
  • Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль. Уг хууль батлагдсанаар малчнаар ажилласан нэг жилийг 1.6 жилээр тооцох, нийгмийн даатгалын шимтгэлээр сар, улирал, жилээр төлөх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ мэт ард иргэдийн нийгмийн асуудалд бодит нөлөө үзүүлэх зэрэг нийт 22 хуулийн төслийг санаачлан батлуулжээ.

Мөн Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашил тэтгэвэр барьцаалсан үээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан нь хууль болон биежэж, олон мянган ахмадууд өр, зээлийн дарамтаас чөлөөлөгдлөө.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан долоон хуулийн төсөл санаачлан батлуулж, нэг ажлын хэсэг ахалсан.

Arslan.mn

  • Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд нэмэл өөрчлөлт оруулах,
  • Мал,амьтны эрүүл мэндийн тухай
  • Малын генетик нөөцийн тухай
  • Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоол
  • Нигмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөл оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан батлуулсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 11 хуулийн төсөл санаачлан батлуулсан.

Arslan.mn

  • Түр хороо байгуулах тухай
  •  Газрын төлбөрийн тухай
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай
  • Боловсролын тухай хууль
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухайуулийн төслүүдийг санаачлан батлуулсан байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг есөн хуулийн төсөл санаачлан батлуулсан.

Arslan.mn

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
  • Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай
  • Боловсролын тухай хууль
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль
  • Монгол Улсын Их Иурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн төслүүдийг тус тус санаачлан батлуулжээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан 0 хуулийн төсөл санаачилсан байна.

Arslan.mn

Нэг хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэг хийх, санал авах гээд  хамгийн багадаа гурван сарын ажил ордог. Өргөн бариад хэлэлцэх дараалалд оруулах гэж бас нэлээдгүй хугацаа орно. Ингээд бодохоор 20-38 хуулийн төсөл санаачилсан дээрх гишүүд нэгэн зэрэг 2-3 хууль дээр зэрэг суусан гэсэн үг. Үүн дээр ажлын хэсэг ахалсныг нь тооцвол цаг наргүй ажиллажээ гэж дүгнэж болохоор байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
617460
3 эможи

Зочин
2020-06-02 23:49
Юу ч хийгээгүй бүгд зугтааж алга болсон
Зочин
2020-05-30 02:32
Жавхлан мөн ч муу бнаа. Хууль мууль гэж юугаа хэлээд байгааг ойлгохгүй байгаалдаа хөөрхий мин. Баасан авгайгаа сонгодог байж халаг гэж.
Д.Оюунхорол

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up