ЧУУЛГАН: УИХ-ын сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэв.  Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр 14 асуудлаар санал хураалт явуулсан юм. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.5 хувийн саналаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл батлагдлаа. 


Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй байх саналыг хуулиас ХАСАХГҮЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг батална. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлж байна.

 УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байсан бөгөөд маргаан гарсан учраас өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан. Хамгийн сүүлд найм дахь зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан ч олонхын дэмжлэг авч чадаагүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Мөн үүний дараа Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг хасах саналыг байнгын хорооноос гаргажээ. Энэхүү заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611806
0 эможи

Зочин
2019-12-21 02:09
zochin
2019-12-20 13:11
би яанаа ааааааааааааа
Зочин
2019-12-20 13:06
keyboard_arrow_up