УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

2019 оны 12 сарын 02

Arslan.mn

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гаригт хуралдаж даарагийн долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн төлөвлөгөөг гаргадаг. Үүний дагуу УИХ даргын дэргэдэх зөвлөл энэ  долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн төлөвлөгөөг дараах байдлаар гаргажээ.

12 дугаар сарын 03-ны Мягмар гарагт:

Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/.

12 дугаар сарын 04-ний Лхагва гарагт:

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2019.09.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Дагуул хот хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 3 гишүүн 2018.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.10.08-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.24-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах;
  • Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 05, 06-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2019.04.11-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2019.09.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.24-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.10.08-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах;
  • Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 3 гишүүн 2018.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад  авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Ерөнхий сайдын мэдээлэл.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611091
0 эможи

keyboard_arrow_up