Б.Баттөмөр: Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцмээр байна

админ
2019 оны 11 сарын 08

Arslan.mn

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Өнөөдрийн чуулганаар есөн асуудал хэлэлцэнэ.

Гишүүд хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудлыг хаалттай хэлэлцмээр байна. Өнгөрсөн хоёр дахь өдөр ЭЗБХ-ны хурал дээр Монгол банкны ерөнхийлөгч ноцтой мэдээлэл хийсэн. 
Ярих ёстой зүйлийнхээ дөнгөж 10 хувийг нь ярьж байна. 90 хувийг нь ярих боломж олгож өгөөч гэсэн. Г.Зандагшатар дарга дөнгөж 5 хувийг нь ярьж байна 95 хувийг нь ярьж чадахгүй байна гэсэн энийг гаргаж ярилцах хэрэгтэй. Чөлөөлөх гэж байгаа юм чинь асуудлыг нь сонсоод чөлөөлмөөр байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610232
0 эможи

Зочин
2019-11-09 00:38
Зочин
2019-11-08 13:05
keyboard_arrow_up