Өнөөдөр намрын чуулган завсарлана

2019 оны 2 сарын 02

УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан өнөөдөр болно.

Arslan.mn

Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов болон ЗГХЭГ-ын дарга, БСШУС, ЗХТ-ийн сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм. 

2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараалал:

  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалт.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599950
0 эможи

keyboard_arrow_up