ЧУУЛГАН: Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

2018 оны 1 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу Хятад улсаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Хятадаас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Анх БНХАУ-ын талаас 3-4 га газар олгох хүсэлт тавьсан ч орон нутгийн түвшинд энэ асуудлыг судалж,  мөн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр 2 га газар олгох боломжтой гэж үзжээ.Энэ дагуу Гадаад харилцааны яам БНХАУ-ын талтай ярилцаж, 2 газар ашиглуулах талаар зөвшилцсөн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү газрыг хэдэн жилээр ашиглахыг лавлахад Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан "20 жилээр ашиглуулна" гэж хариулав. Ингээд гишүүдийн олонхийн саналаар уг төслийг дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүлэв. 

Одоо Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52891
0 эможи
keyboard_arrow_up