Р.Эмүжин: Л.Оюун-Эрдэнэ ээ Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц. Чи чадахгүй

админ
2021 оны 9 сарын 18

Arslan.mn

Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж буй ICT экспо "Digital nation" уриан дор хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

ICT экспогийн албан ёсны нээлтийн арга хэмжээ өчигдөр орой болж дрон шоу, урлагийн тоглолт болсон. Уг арга хэмжээнд олон иргэн очсон бөгөөд цар тахлын энэ үед төрийн байгууллагаас олон хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулсан нь шүүмжлэл дагуулаад буй.

Энэ талаар яруу найрагч, нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Чи чадахгүй..." гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

За Оюун-Эрдэнэ ээ, нүүрэн дээр чинь хэлж, нүгэл дээр чинь дуугарчихъя. Чи угаасаа улс удирдаж чадахгүй. Андлалын хөшөө нэрээр хурууны хулгайч хийнэ. Төрийн ордны хоёрдугаар давхрын зүүн жигүүр хэдэн PR-чин гээд өөрийгөө бодчихсон бацаанаар дүүрчихсэн. Өнөөдүүл нь өглөө болгон л "Дарга аа, ийм юм хийвэл та бут авах гээд байна, алдар хүнд чинь арван зуу дахин өсөх гээд байна" гэсээр угтана. Тэдний аль хөл дээрээ боссоноос шалтгаалан манай мангар бацаан тэнэгтэж өгнө. Улс савлаж, эх орон дэнжигнэнэ. Аль хэдийнэ 1010 хүнээ ковидоор алдчихаад, эмнэлгүүдэд ор байтугай шал олдохгүй, эмч сувилагч нар ажлын ачааллаас шалтгаалан сөхөрч унаж байхад ямар үхсэний чинь Цахим үндэстэн бэ. Төр барьж, түмэн удирдаж чадахгүй чинь нэгэнт тодорхой болж, танай намынхан Цагаан ордондоо тусгай баг байгуулан өөрийн чинь дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэж үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байгаа биз дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан, үлгэрийн ханхүүгийн дээлээр гоёж, наад худалч нүүрээ гялтайтал тослож, худлаа ярьдаг уруул амаа гэрлийн хугарлаар гэнэтийн баатар шиг өнгөлөөд ч, брэндийн пиджак мөрөн дээрээ тохож, биеэ мянга дөвийлгөөд ч Оюун-Эрдэнэ өсөхийн өлөнгөө дарж, өөрийн өчүүхэн эгогоо захирч, улс удирдаж, засаг зангидаж чадахгүй. Японы Ерөнхий сайд өвчтэй байгаа, үхэл хагацал үзсэн ард түмнээ хүндэтгээд олимп нээхээс татгалзаж байхад чи ичихгүй хоёр онгоц хүн дагуулаад, хорвоогийн ичгүүр болоод үзэгчдийн суудалд сууж л байсан шүү дээ. Өөрийгөө өрөөлтэй харьцуулж гэмшсэнгүй юү? Аж ахуйн нэгжүүд чинь хаалгаа барьж, ард түмний амьдрал алд алдаар дордож, бензин шатахууны үнэ хаданд гарч, өргөн хэрэглээний барааны үнэ модонд авирч, зарим эмийн сангуудаас тариур олдохоо больчихоод байхад хэдэн төгрөгөөр бас юугаа солонгоруулж шоудаад байгаа хүн бэ. Шоу болгоноос мөнгө унагааж, наадам болгоноос найраа халаасалж ханаагүй юу? Одоо араас нь цахим шоу сайхан боллоо гэсэн баахан гялгар PR явна. Алаад хаялаа, аваад гарлаа гэж хундага тулгана, худлаа хөөргөнө. Залуусыг хошгируулна. Халдвар бүр гаарч, өдөртөө 5000д хүрнэ, нас барагсад 20д дөхнө. Цахим шоу ч гэх шиг, Дельта шоу гээд нэрлэчихээч, яг ононо. Чиний наад соёлын суурьгүй, өсөхийн боловсролгүй том толгой юугаа ойлгож, ямар юмаа бодож явдаг хүн бэ? Сайхан ярьснаар, саран дээр шоудсанаар амьдрал урагшлахгүй, сайн төлөвлөлт, сайтар нягталсан удирдахуйн ухаанаар улс орон уначихалгүй тогтож байдаг юм, мангар бацаан чинь яах нь вэ, үхэр мал уу ямар? Үнэндээ чиний үнэн дүр төрх энэ шүү дээ, өөрийгөө харж ав, хэрээ мэдэж, бяраа тань. Чамайг би энэ насандаа дэмжиж байгаагүй, цаашдаа ч дэмжихгүй. 25 жил улс төр бичсэн хүнд хорьж болохгүй шалгуур бас байдаг юм за. Ах чинь бас алаад өгье, ах нь зохицуулъя гэж чихэн дээр чинь цэцэг ургуулаа юу? Ха ха, иргэний үнэмлэхээ канондуулаад, наториатын үүдэнд дугаарладаг ард түмэн ямар үхсэнийх нь Цахим үндэстэн бэ? Хөрсөн дээрээ бууж, хөл дээрээ тогт доо. Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц. Эсвэл тэр сүмийн пастор энэ тэрээ хийвэл яасан юм? Энэ улс орон чинь Оюукийн гоёлын Монгол, олон түмний туйлдсан Монгол гэж хоёр хуваагдчихаад удаж байна. Танай намд өөр улс удирдаж чадах хүн байна уу, боловсон хүчний чинь нөөц дууссан бол үнэнээ хэлээд зайгаа тавьж өг, эрсдлийн үеийн төр, томоохон татвар төлөгчдийн хамтарсан баг байгуул!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
7
631057
52 эможи

Хүрэл
2021-10-08 18:27
Оюун Эрдэнэ чаднаа та нар Эмүжин авгайтайгаа бүлэлгэж их доромжилж байна Хүссэнээр чинь огцорно гэж юу байхав Хар хэрээнүүд ээ!!!!!
Зол
2021-10-08 18:23
Оюун Эрдэнэ чаднаа Та нар үгсэж хүн доромжлохоо өөр юу чадахав ээ Эмүжин авгай арай л дэндэж байна
Зочин
2021-09-21 15:47
Пастор Сайдыг огцоруулъя Фагт нооно дэндүүин хажуугаар нь бас шоу чин юм хамаг амьтадыг эрстүүлдэгин
oyun
2021-09-21 14:26
zail zail ovoo yumuu getel ovoolson baas baijee. Hurdan zail gai mini. Khaanaas garaad irsen gai ve. Altanhuyagiig bolgo
Зочин
2021-09-20 22:47
yutai vnen bee
Ха
2021-09-20 22:44
Үнэн үг. Ухаантай нь хүлээж авна. Т1 нь уурлана байх даа
Зочин
2021-09-19 23:43
Данхан толгойт зайлж зайгаа тавьж өг
zochin
2021-09-19 18:33
unen unen yaj uz oyuka min
Иргэн
2021-09-19 09:45
Энэ ер.сайд юм юм руу үсчээд яг одоо МУ-д юу хэрэгтэй юу хийхэв юуг анхаарч ажиллах талаар жоохон туршлага тулаад б.а уу гэж харж б.а Тэр олон туслах нэртэй хоолны савууд юу зөвлөж юу юу хийдэг амьтад вэ? Нэг л хөрсөн дээрээ бууж ажиллах хэрэгтэй б.а мөн албан тушаалын томилгоог маш буруу хүмүүсийг томилоод байгаад анхаарах хэрэгтэй б.а
Дани улс Аз жаргалын судалгаагаар Дэлхийд 2-т орсон байна. Манайх 83-т оржээ
2021-09-19 08:17
Дани улс хойд европын хөгжилтэй орон. Нобелийн шагнал авсан хүнээрээ тэргүүлдэг. Бүх шатны боловсрол нь үнэгүй. Иргэдээ аз жаргалтай амьдруулдаг Дани улстай зүйрлээд нэг өмбүү Монгол бичээд байх юм. Данийн тухай уншаач малаа
Шинэ эрин
2021-09-18 22:11
Эмүжин ч гэх шиг эргүү мал өөрөө үхэж далд ортугай
Зочин
2021-09-18 21:24
Оюунэрдэнэ ч үнэхээр эх орон ард түмнэн бодоод өөрийнхөө ухамсараар хурдан явсан нь хамаагүй дээрдээ.
Аялгуу
2021-09-18 21:17
Үнэн үг хэлсэн Эмүүжинд баярлалаа.Энэ ерөнхий сайдыг залуу юм жаал харья гэж бодсон .Удах тусам ухаан дутмаг нь илрээд байна .Энэ хүнийг монголчууд хэр тэвчихийг л хүлээе дээ
Аялгуу
2021-09-18 21:16
Үнэн үг хэлсэн Эмүүжинд баярлалаа.Энэ ерөнхий сайдыг залуу юм жаал харья гэж бодсон .Удах тусам ухаан дутмаг нь илрээд байна .Энэ хүнийг монголчууд хэр тэвчихийг л хүлээе дээ
Дани Монгол 2-г яаж зүйрлэж болох вэ ОРК ОО
2021-09-18 20:16
Хөдөөний Орк Эмүжинд! 2021-09-18 19:37 Дани улс коронавирусын хязгаарлалтыг цуцалж Копенгагены Паркен цэнгэлдэх хүрээлэнд 52,000 орчим хүн цугларсан концерт боллоо. Данийн хүн амын 74% бүрэн вакцинтай, өдөрт 300-500 хүн илэрч, 3-5 хүн нас бардаг. Эндемик өвчинд хөл хорио үр, хязгаарлалт дүнгүй.
Хүлэг.
2021-09-18 19:43
ЭМҮҮЖИНД ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ Л БАЙХАД ЖИНГЭР НОЙХОЙ ХУЦАЖ Л БАЙДАГ .
Оркууд минь дээ!
2021-09-18 19:38
За хилээ хааж хязгаарлалт хийж Хятадын алдааг битгий давтаарай. Хятад улс өнөөдөр гадаадын иргэдэд хилээ нээж чадахгүй, Хятадууд гадаад явж чадахгүй гацаанд орчихоод байна. Коммунист нам нь 2-3 тун тариулаад дархаалтай болно гэж үлгэр ярьж байна. Гэтэл Pfzier тариулсан Израйль, Сингапурт 80% нь 2 тун вакцин тариулчихаад халдвар зогсохгүй байна. Вакцин нь ханиадын цөөн хэдэн омогт зориулж хийгддэг. Гэтэл Ковид нь жил бүр мутацид ордог. Та 20 тун вакцин тариулаад хамартаа вирус тээж явсаар л байх болно. Томуугын 200 төрлийн мутаци байна. Тиймээс хилээ нээ хязгаарлалт хөл хориогоо цуцал. Маскаа зүү. Ам хамраа зайл. Эртхэн ойлгосон ард түмэн улс орнууд нийгэм эдийн засгийн хохирол багатай гарна шүү. Азийг дууриаж сүйрээд яахав. Барууныг хар.

Хөдөөний Орк Эмүжинд!
2021-09-18 19:37
Дани улс коронавирусын хязгаарлалтыг цуцалж Копенгагены Паркен цэнгэлдэх хүрээлэнд 52,000 орчим хүн цугларсан концерт боллоо. Данийн хүн амын 74% бүрэн вакцинтай, өдөрт 300-500 хүн илэрч, 3-5 хүн нас бардаг. Эндемик өвчинд хөл хорио үр, хязгаарлалт дүнгүй.

2021-09-18 19:08
Үнэн шүү
Зочин
2021-09-18 18:48
oyunerdene ogtsor
Зочин
2021-09-18 18:10
Болохгүй чадахгүй гээд бвал яаж урагшлах билээ
Зочин
2021-09-18 18:06
Ухаантай хүн ухаарч сургамж авахаар ухаангүй тэнэг нь хорондоо буцалмаар бичсэн байна
Ганаа
2021-09-18 17:35
агаарынМанай Оюун-эрдэнэ ч арай л агаарын агаарын юм яриад хийгээд бга нь үнэн шүү. Уянгын халилтай, уран зөгнөлт юм их ярина. Яах аргагүй 40 нас жулддаг юм бна. Яана даа сайхан эх орон минь
А.Отгонжаргал
2021-09-18 17:20
Яадаг гахай толгойт вэ?
Эмүүжинг дэмжигч иргэн
2021-09-18 17:18
Ер нь Оюунэрдэний үнэн төрхийг ягл байгаагаар нь дүрсэлжээ.Цаашиддаа Оюука зөгнөлөө зогсоогоод хөрсөн дээрээ буусан нь зөв.
Zochin
2021-09-18 16:54
Ёстой үнэн зүил бичжээ. Энэ улс маань Е.С ын шүлсний хөөс өн дээр байна даа. Нэг хагарнаа даа.....
Zochin
2021-09-18 16:54
Ёстой үнэн зүил бичжээ. Энэ улс маань Е.С ын шүлсний хөөс өн дээр байна даа. Нэг хагарнаа даа.....
Сэтгүүлч хүн шиг зоригтой бичсэн байна
2021-09-18 16:04
Сэтгүүлч нар шударга үнэнийг бичиж байж нийгэм цэвэрлэгдэнэ
Zochin
2021-09-18 14:47
Uneheer chadal miutai zaluu bna ene Oyuk...chadalgui deeree setgelgui bolohoor tegeed bur muuhai haragdaj bna...
Борхүү
2021-09-18 14:30
Тэмүүжин минь яг өөрийн өвчиндөө тохирох сайн эм олж уу. Чи 25 жил улс төр бичсэн гэж байна яг улс орон ард түмэнд хэрэгтэй хүн тусгаж аваад хэрэгжүүлэх ганц ч үг өгүүлбэр бичээгүй эх орноо муулсан хүн муулсан уншихаас ой гутмаар хэдэн үг холбочихоод юун улс төр вэ.чамайг уншдаг эргүү толгойтой хүн одоо байхгүй.Чи хүн мууддаг их юм мэддэг агуу хүн бол биш жирийн нэг шүлэгч шүү дээ.Амаа мэдэж бяраа багцаалж бай.
Р.ЭМҮҮЖИН ЧУХАМ ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ
2021-09-18 13:59
ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ ЗАЙЛЖ ҮЗ. МОНГОЛ ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭ БОДООД ЯВЖ ҮЗ БУШУУХАН
keyboard_arrow_up