Э. Долгионы залилан, авлигын хэргийг шүүхэд өгч, АТГ-аас шалгаж эхлэх гэж байгааг мэдсэн үү, Ерөнхий сайд аа!

2021 оны 9 сарын 04

Arslan.mn

Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр саяхан томилогдсон Эрдэнэбаатарын Долгионыг Нийслэлийн нийгмийн даатгалын газрын байцаагч нарыг авлигадаж, хуурамч бүртгэл хийлгэн, компанийхаа өр ширийг төлөлгүй, залилан мэхэлж олон хүний амьдралыг хохироосон болохыг АТГ болон хууль, шүүхийн байгууллагууд шалгахаар болж байна.

Өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Монголын өдөр тутмын сонин “Засгийн газрын мэдээ” сонинг татан буулгаж, нийт 35 сэтгүүлч, ажилчдыг бөөнөөр нь халах тушаалыг “NNC” медиа компанийн захирал Э.Долгион гаргасан байдаг юм. Түүнчлэн тус компаниас мөн эрхлэн гаргаж байсан “Asia mining” сэтгүүлийг ч бас хаасан.

ХХБанкны олон охин компаниудын нэг болох “NNC”-гийн бүрэлдэхүүнд “Bloomberg Mongolia “ ТВ, өдөр тутмын “Засгийн газрын мэдээ” сонин, уул, уурхайн сэдвээр дагнасан 14 хоног тутмын “Asia mining ”, тэрчлэн “Forbes” сэтгүүлүүд багтдаг байлаа. “ Байлаа” гээд байгаагийн учир нь телевизээс бусад нь бүгд “дампуурсан”.

Мэргэжлийн чадварлаг, хүчирхэг, авьяаслаг баг хамт олонтой, өөрийн гэсэн өнгө төрх, нийтлэлийн бодлогоороо нийгэмд хэдийнэ танил болж, уншигчдын дунд эрэлттэй байсан сонин, сэтгүүл яагаад гэнэт “дампуурав” аа!

Засгийн газрын тухай шинэчилсэн хуулийн дагуу “Засгийн газрын мэдээ” гэдэг нэрийг хувь этгээд ашиглаж болохгүй гэсэн шалтгаанаар хаагдаж, татан буугдлаа гэсэн мессежийг ХХБанк болон Э. Долгионы зүгээс сонины захиалагч, уншигчдад өгсөн. Гэтэл яг үнэндээ “ЗГМ” сонин санхүүгийн хямралд орчихсон байсан юм. Монгол Улсын хамгийн баян, хамгийн их орлоготой , хамгийн том хувийн банк сонин, сэтгүүлийнхээ 35-40 хүнтэй редакцын зардлыг хүчрэхгүй, эрсдлийг даахгүй байсан гэвэл итгэхэд хэцүү биз.

…“Засгийн газрын мэдээ” сонин ХМХ нь 2018 оноос эхлэн ажилчин, ажилтнуудынхаа НДШ-ийг төлөлгүй Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр 200 гаруй сая төгрөгийн өртэй болчихсон юм. Энэхүү өрийн 147 сая нь зөвхөн “ЗГМ” сониных. Төлж барагдуулах ёстой өрөө компанийн удирдлагын зүгээс (Э.Долгион ) төлөөгүйн улмаас сэтгүүлч, ажилчид маш ихээр хохирч байлаа.

Мэдээж нийгмийн даатгалын өртэй болохоор тэд эрүүл мэндийн болон бусад нийгмийн шаардлагатай үйлчилгээг авч чадахаа байсан. Орон сууц, цалин, ипотекийн зээлд хэн нь ч хамрагдах боломжгүй болсон. Тиймээс 2018 оноос эхлэн олон удаа Э. Долгионд өрөө барагдуулахыг ажилтнуудын зүгээс шаардаж, эцэстээ ажил хаях шийдвэрийг гурван ч удаа гаргаж байлаа.

Тухай бүрт Э. Долгион өнөө, маргаашгүй төлнө, түр хүлээгээч гэж ёстой уйлан дуулан гуйдаг байсан. Үнэндээ тэр “ Сахал” Д.Эрдэнэбилэг болон өөрийнхөө нэр төрийг бодооч л гэж гуйдаг байсан юм. Сонин хийгээд сэтгүүлчдийн хувь заяа бол падгүй асуудал гэж үздэг байсан хөгийн “бэртэгчин” . Тэрбээр НДШ-ийн өрийг төлөх нь байтугай зарим сард ажилтнуудынхаа цалинг ч тавьж чаддаггүй байсан нь үнэн. Хамгийн гол нь тус компанийн санхүү туйлын дампуу байсан.

Э.Долгион аливаа ажлыг ихэвчлэн авлигадаж явуулдаг байсныг бид мэднэ. Тэрбээр сонин, телевиз, сэтгүүлийнхээ санхүүг барьдаг, захиран зарцуулах эрх бүхий цор ганц мэдэлтэн байсан юм . Салбар нэгжүүдийн Ерөнхий эрхлэгч, захирал нарт нь бол нэг төгрөг ч зарах мэдэл байхгүй шүү дээ. Тэд зүгээр л цөм бэлгэдлийн шинжтэй “амьгүй албат”-ууд. Ер нь ХХБанкны хамааралтай бүх салбар, нэгжийн бизнесийн хийгээд менежментийнх нь соёл нийтээрээ ийм ойлгомжгүй, маш дээрэлхүү, үйл ажиллагаа нь хүмүүсээсээ нууцлагдмал, дарамттай, ямагт хуйвалдааны шинжтэй явагддаг юм гэдгийг шудрагаар хэлэх ёстой болов уу!

Э. Долгион өнөөдөр “NNC”, Блүүмбэргээс зугатан зайлж, Ерөнхий сайдын суганд шургачихлаа. Гэтэл бөөнөөрөө гэнэт халагдаж , гудамжинд хаягдсан сэтгүүлч, ажилтнууд нь хуулийн дагуу авах ёстой нөхөн олговороо ч авч чадалгүй өнөөдрийг хүрч байгаа тул хохирлоо барагдуулах үүднээс шүүх болон АТГ-т хандаж өнөөдөр бичиг баримтаа хүргүүлж байгаа юм.

Э. Долгионы хамгийн новшийн үйлдэл нь компаниа татан буулгахдаа “Та бүхэн тайван байж болно. НДШ-ийн өрийг төлөөд барагдуулчихсан. Иймээс санаа зоволтгүйгээр очоод НД-ийн дэвтэр дээрээ бичилт хийлгэн, бөглүүлж болно” гэж худлаа хэлж, хулхидсан явдал нь юм.
Ийм явуургүй новшийн зан зөвхөн түүнээс л гарна. Тэрбээр хөгийн аймхай “амьтан” хэдий ч биднийг тухайн үед яагаад ийнхүү “зоригтой”-оор хууран мэхэлсний шалтгаан даруй тодорхой болсон.

Компанийн санхүү, Э. Долгионы зүгээс “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн н. Сод-Эрдэнэ гэдэг байцаагч дээр очоорой. Тэр байцаагч манай сониныг хариуцдаг хүн” гэж онцлон байн байн анхааруулаад байсанд хамаг учир байсан юм билээ. Учир нь Сод-Эрдэнэ хэмээгч байцаагч эмэгтэй “ЗГМ” сонины бүх ажилтнуудын НД-ийн дэвтрийг тамгалан, даатгал, шимтгэлээ төлсөн гэж хуурамчаар таглаж өгсөн байдаг юм.

Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсүүд дээр ч нэг, нэг байцаагчийг нэр заан зааж өгч, өөр байцаагч дээр биш, зөвхөн тэр хүн дээр очихыг зааварлаж бас л тэдгээр байцаагч нар нь сонины бүх ажилчдыг хуурамчаар бүртгэн цахим сайтдаа оруулсан байсан юм. Гэвч зарим нэг маань дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод өөр байцаагчид материалаа өгснөөр Э. Долгионы луйвар, залилан, авлигалын хэрэг ил болсон билээ.

Тухайн үед н. Сод-Эрдэнэ болон бусад байцаагч нарын хийсэн үйлдлийг тэр даруйд нь шалгуулах гэсэн боловч Э. Долгион, “NNC” компанийн хуульч Б.Энхцэцэг нар учирлан гуйж “Энэ бол тэдний буруу биш. Миний буруу. Тэднийг надаас болж ажилгүй болгоод яахав. Ингэж хуурсанд уучлаарай.

Энэ 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр эцэслэн, өр ширээ барагдуулж дуусгана. Би маш хэцүү байдалд байна” гэсэн учир өрөвдөөд үгэнд нь итгэцгээсэн. Гэтэл гуравхан сарын дараа төлж барагдуулна гэсэн өр он дамнан өнөөдрийг буюу 2021 оны есдүгээр сарын 3-ны өдрийг хүргэлээ. Э. Долгион бидний хэний ч утас, дуудлагыг авахаа байж сураггүй болсон. Түүний санхүүгийн болон хуулийн багийнхан нь бүгд солигдсон.

Харин Э. Долгион нараас авилга авч хуурамч бүртгэл хийсэн н.Сод-Эрдэнэ нарын байцаагчид ажлаа хийсээр л… Ийм байж болох уу, ноён Ерөнхий Сайд аа! Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайд аа!

ХНХЯ-ны сайд, хатагтай А. Ариунзаяа Та эдгээр байцаагч нартаа ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Таны хариуцсан салбар даанч муухай болжээ. Авлигад идэгдэн ялзарчихсан байна. Та гэтэл ийм үзэгдэлтэй хатуу тэмцэж байгаа, ажил мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан хүмүүстэй бол эвлэрэхгүй гэж саяхан ярилцлага өгсөн байсан биш билүү!!!

Одоо тэгээд Таныг амласнаа хэр биелүүлдэг болохыг тань харья! Авлигач албан хаагчдад халгаатай сайд байж чаддаг эсэхийг тань мэдье!

Э. Долгион бол цайчихсан гар. Өмнө нь Монгол Улсын харилцаа холбооны аюулгүй байдалд ноцтой халдсан Хятадын төрийн өмчит “ZTE” компанийн авлигын дуулиант хэрэгт холбогдож байсан хур туршлагатай нөхөр шүү дээ. Тухайн үед Хятадуудтай холбогдон Монголын төрийн нэр бүхий хүмүүст авлига зуучилсан гол хүн нь Э.Долгион байсан гэгддэг ч Боловсролын сайд байсан Ё.Отгонбаярт хамаг хэрэг тохогдоод өнгөрч байсныг хүмүүс мартаагүй шүү дээ Ерөнхий Сайд аа!

“ЗГМ” сонины санхүүг хоосолсон хүн бол Э. Долгионоос өөр хэн ч биш. Ганц жишээ дурдахад “GOOGLE” компанитай “Засгийн газрын мэдээ” сонин 100 мянган ам. долларын төсөл хэрэгжүүлэхээр болж мөнгө нь ХХБанкинд эдүгээ нэгтгэчихсэн Улаанбаатар банкны дансаар орж ирсэн ч Э.Долгионы тавьсан хувийн өрөнд нь суутгаад авчихсан болохоор төсөл хэрэгжилгүй унасан. Түүний энэ новшийн үйлдлээс нь болж Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй одоо”GOOGLE” дахиж харьцаж, хамтрахааргүй болсон. Хорлонтой байгаа биз.

Өнөөдөр нийслэл хотын мээр, ноён Д.Сумьяабазар ХХБанкинд барьцаалагдсан хүний нэг болсон. Түүнийг Уул,уурхай хүнд үйлдвэрийн сайд байхад нь Э. Долгион зөвлөхөөр нь давхар ажиллаж байсан. Зөвлөх гэхээсээ илүү Д.Сумьяабазарын дэргэд ХХБанкнаас “суулгасан” бүрэн эрхт “төлөөлөгч”, “манаач” нь байсан юм. Хотын захирагчийг ХХбанк хэрхэн барьцаандаа оруулсан нь жич түүх, үйл явдал болохоор мартчихья. Дараа өгүүлэмз.

Э. Долгион Д.Сумьяабазарын дэргэд зөвлөх байхдаа л олонд ил болсноор “NNC” компанидаа 80 саяын гэрээ хийлгэсэн байдаг. Түүнчлэн ХХБанкаар дарамтлуулж, МИАТ, ИНЕГ-тай жил бүр 300 сая төгрөгийн гэрээг заавал хийх ёстойг тулган шаардаж, хийлгэсэн байсан шүү дээ.

Ажилтнуудынхаа НДШ-ийг ч төлөхгүй , цалингаа тавьдаггүй байсан атлаа энэ их мөнгө тэгээд хаачсан байхав. Хаа явсан газраа хар мөр үлдээж, бусдад гай тарьдаг ийм л нөхөр өнөөдөр Ерөнхий сайдад ажлыг нь зөвлөх хамгийн гол хүний нэгээр очиж байна. Э. Долгионы “ач буянаар” олон хүн хоолноосоо салах биз ээ!

Шуудхан хэлэхэд ХХБанкны эзэн, цуут “сахал” Д.Эрдэнэбилэгт хэвлэл мэдээлэл хэрэггүй болсон тул Э.Долгион “ЗГМ” сонинг хүчээр дампууруулсан юм. Нөгөө “Мавр хийдгээ хийсэн, мавр одоо буцлаа” гэдэг шиг л нэг сонин, нэгэн хамт олны хувь заяагаар тоглочихоод арилаад өгсөн хүний мөсгүй эр. Англи хэлээр ус цас шиг ярьж, үнэтэй хослол өмсөж, алчуур, зангианаас салдаггүй ч , бодит амьдрал дээр тэр үнэхээр арчаагүй ч гэмээр, өрөвдөлтэй “амьтан”.

Эзнийхээ “далласан газар ил гарч , далайсан газар нь далд ордог”, холоос ирж яваа хөлийнх нь чимээнээр л суусан газраасаа огло үсрэн босч, царай нь үхсэн хүнийх шиг цонхийчихдог байсан хөгийн эр л дээ.

Саяхныг болтол сэтгүүлчдэд үүрэгдэн, хамаг бузар булайг нь уудлуулдаг байсан МАН хийгээд У.Хүрэлсүх, Ц. Нямдорж, Л.Оюун-Эрдэнэтэйгээ нэг хөнжилд орж, нэг идүүрээс огт зэнзийрхэлгүй хооллож чадаж байна шүү. Өнөөдөр нэгийг амлаж, маргааш нь л мартдаг, эсвэл ярьсан хэлснээ үгүйсгэдэг хөгийн улстөрчид . Өчүүхэн ч царай нь хувирахгүй, ичиж эмээх ч гэж үгүй, цагийн дотор бие биенээсээ урваж, бие биенээ худалдсан “бацаанууд” 1000 жилийн түүхтэй Монголын төрөөр айл гэр болж тоглодог болсон цаг үе юм даа. Нууж хийсэн хуйвалдсан болгон ил болдог юм шүү Ерөнхий Сайд аа!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо 

Эх сурвалж: ata.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
2
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
2
630572
20 эможи

Зочин
2021-09-05 23:52
Ийм муухай хүмүүс төрд ордог эрин юм байрдаа яанадаа байз
Lodoi
2021-09-05 19:55
Odooni patsaanyyd iim l hun myytai
h
2021-09-05 18:35
хохин лалрууд том том бичиж хуцхаас өөр зүйлгүй чацага царайлсан лалрууд иим байхад долгиоон мэтиин бөгс долоооч долигонуур хүн хогууд төриин нэр зүүчихсэн хурган дарга хииж хулгаа хиииж баяждаг үе болсон байнадааа хуцхаас өөр зүйлгүй үхэрүүдэээ бүгд төрд орж ажиллаа хурдан баяжан гэдэг болж
Шууданч
2021-09-05 14:17
Хүнийг сийх ч үгүй түлхдэг баагий бна лээ, би нэг танилынхаа түүхийг мэднэ. Хамаг юмаа хийлгэхчихээд шууд л мурьсан, түгжлээс доор таньд шүү дээ, энэ маягаар бол олон сайн хүнээр тоглосон байхөө
Bi
2021-09-05 14:13
Naad sda chin ardchilsan namaas ner devsheed baisan bizde. Un ardin namin zuvluh ve. Jinhene novsh u ain
Зоч ин
2021-09-05 11:17
Оюун- Эрдэнэ бүлэглэлд бөлдөгдүүлсэн үү, бүлэглэлд сайн дураар элсэж толгойлогч болсон уу. Ямар ч атугай шинэ хонгилыг эрчтэй байгуулж бүхий л хар мөртнүүдийг цуглуулж цул хүч болгох бололтой. Энэ бол маш том аюул.
Долгион балай
2021-09-05 11:10
Долгион балай мафийн эзэн сахал Эрдэнэбилэгийн суганы үс. Ядаж бхад тэр Цэрэнпунцагийн охин Пүрэвжаргал гэгч нь очоод суучихсан. Таарсан таар шуудайнууд. ккк... Пүрэвжаргал нь адилхан олиггүй, чадваргүй, мууд дээрэлхүү, балай орк хүүхэн. Үйл үйлээ дагана, үйлийн үрээ гэж... юутай үнэн үг вээ?
Зочин
2021-09-05 09:30
Үйлийн үрээр эдэлнэ дээ. Долгионоо чи
Зочин
2021-09-05 02:39
Долгионыг хүн муутай хүн гэж сонссон
Зочин
2021-09-04 23:59
Энхцэцэг нь 1 хуулийн фирмд явж л байна
Зочин
2021-09-04 23:18
Газартай нь бяц дэвс. Хүнийг хайрлахгүй дэвсэж байхад юуг нь хайралдаг юм дэвсэж хая
Хулгайчууд
2021-09-04 21:53
Одоо ч монголд хулгай хийдэггүй хүн гэж байхаа больж дээ хууль бол тэдэнд зүгээр гууль
keyboard_arrow_up