​Э.Эрдэнэжамъян “Эрдэнэс Метан”-ны захирал болох уу

2021 оны 9 сарын 03

Албан тушаалын тохироон дээр МАН, МАХН-ын нэгдэл тогтож байгааг өчигдрийн МАН-ын Бага хурлын шийдвэр харуулав. МАН-ын удирдлагууд МАХН-ыг нэгтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваагаагүйн төлбөрөө өчигдөр өгч, Н.Энхбаярын хүүг СХД-ийн нөхөн сонгуульд  нэр дэвшүүлэхээр боллоо.

Arslan.mn

МАН-ын Бага хуралд МАХН-аас найман хүнийг оруулсан. Түүнчлэн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Тулгыг МАН-ын нарийн бичгийн даргаар томилоод байгаа. Тэгвэл нийслэлийн МАХН-ын дарга асан Э.Эрдэнэжамъян  “Эрдэнэс Метан” компанийн захирлаар очихоор яригдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв. 

МАХН-ын хувьд МАН-нд том хүч өгсөн учраас намын гишүүдийн хувьд нь эрх тэгш бялуу хүртэх нь зүйн хэрэг хэмээн үзэж буй аж. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630533
0 эможи

Зочин
2021-09-04 15:37
уйлдаг шүү
keyboard_arrow_up