СУДАЛГАА: Монгол Улсад цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөө 2-3 жилд үргэлжилнэ

2020 оны 8 сарын 24

Arslan.mn

Цар тахлын үед олон улсын байгууллагаас авсан зээл тусламж, гадаадаас иргэдээ татан авч буй ажил, гадаад руу чиглэсэн оюутан, иргэдийн урсгалын талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа "Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх ажлын хүрээнд НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны үйл ажиллагаанд учирч буй сөрөг үр дагаврыг бууруулах, эдийн засгийг сэргээх гадаад улсад оршин суугаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгаа.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас санаачлан НҮБ, болон түүний системийн байгууллага, бусад олон улсын байгууллагатай хамтран Ковид-19 Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар хор хөнөөл учруулж буй талаар томоохон судалгаа хийсэн.

Судалгааны дүнгээс харвал Цар тахлын нөлөө Монгол Улсад маш хүчтэй нөлөөлж байна. Гэхдээ нөлөө нь одоогийн байдлаар бүрэн мэдрэгдэж дуусаагүй, цаашид 2-3 жил үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн. 

Жишээ нь, ДНБ-ий 24 хувийг эзэлдэг уул уурхайн салбарын өсөлт 30 хувиар буурсан нь эдийн засгийг 10.7 хувиар буурахад нөлөөлсөн нь судалгаагаар гарсан." гэлээ

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619373
0 эможи

Зочин
2020-08-24 12:47
keyboard_arrow_up