УОК: Эхний ээлжинд тусгай үүргийн хоёр нислэг хийх шийдвэр гаргалаа

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ТУСГААРЛАХ БАЙРАНД НЭГ ӨРӨӨНД НЭГ ХҮН БАЙЛГАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

ОБЕГ-ын дарга, генерал Т. Бадрал " Тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлалтын хугацааг сунгах саналыг эрүүл мэндийн байгууллагаас тавьсан. Эрүүл мэндийн байгууллагуудаас COVID 19-ын нууц үе нь 5.5-19 хоног гэж байсан бол хамгийн багадаа 21 хоног болгох дүгнэлт гаргасан. Тиймээс сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн 1,000 орчим иргэний тусгаарлах хугацаа 14 хоног байсныг дахин долоо хоногоор сунгаж байна. 

Үүнтэй холбоотойгоор нислэгт өөрчлөлт орж байна. 14 хоног хугацаанл тусгаарлах ёстой байсан иргэдийг тусгаарлах хугацаа дахин долоо хоногоор сунгагдахаар тусгаарлах байранд дараагийн иргэдээ хүлээж авах бололцоогүй болж байна. Тиймээс гурван нислэгийнхээ хоёрыг нь эхний ээлжинд явуулахаар болж байна. 

Мөн эрүүл мэндийн байгууллагаас гаднаас импортлогдож орж ирсэн халдвар бие биедээ халдварлах магадлал өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс тусгаарлагдах байранд нэг өрөөнд нэг хүнийг байрлуулна. Зочид буудал, ААН-тэй дайчилгааны хуулийн дагуу хамтарч ажиллана.

Үүнийг дагаад гадаадаас ирж байгаа иргэдийн тусгаарлах байрны төлбөр 1,050,000 төгрөг болж нэмэгдэж байна." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
615312
6 эможи
keyboard_arrow_up